UBLife Logo
Кино

“Хаан ширээний тоглоом” цувралын жүжигчид 15 жилийн дараа

“Хаан ширээний тоглоом” цувралын жүжигчид 15 жилийн дараа

Одоогоос яг 15 жилийн өмнө “Хаан ширээний тоглоом” телевизийн олон ангит цуврал кино үзэгчдийн хүртээл болж байлаа. Энэ киног Америкийн Дэвид Бениоф ба Д.В.Вэйсс нар HBO-ийн захиалгаар зохиолч Жорж Мартины “Гал, мөсний дуун” романаас сэдэвлэн бүтээсэн юм.

Хаан ширээний төлөөх нийт найман бүлэг тэмцлийг үзэгчид амьсгал даран ажиглаж байлаа. Энэ цувралд тоглосон жүжигчид тэр үедээ жинхэнэ одод болсон байв. Ингэхэд тэд 15 жилийн дараа хаана байна вэ?

Николай Костер-Вальдау (Жейме Ланнистер)

Дани жүжигчний хувьд энэ дүр замналынх нь оргил байлаа. Цуврал дууссаны дараа Данид “Krudttønden” гэдэг кино найруулсан, хэд хэдэн кинонд тоглосон. Хамгийн сүүлд 2025 онд “King & Conqueror” кинонд Вильгельм хааны дүрийг бүтээсэн. Хувийн амьдралд нь өөрчлөлт ороогүй. Эхнэр нь Гренландын дуучин, жүжигчин Нюкака. Тэд хоёр охинтой.

Лина Хиди (Серсея Ланнистер)

Их Британийн жүжигчин Хиди маш олон дүр бүтээсэн туршлагатай жүжигчин “Хаан ширээний тоглоом”-д ирсэн. Энэ киноны зураг авалт дундуур “300 спарта” киноны хоёрдугаар хэсэгт тоглож амжсан. 2022 онд АНУ-ын жүжигчин Марк Менчактай гэрлэсэн.

Эмилия Кларк (Дейенерис Таргариен)

23 настайдаа “Хаан ширээний тоглоом”-д ирж байсан тэрээр 2017 онд дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг болсон байлаа. Киноны зураг авалтын үеэр Кларк “Терминатор: Генезис” кинонд Сара Коннор, “Solo: A Star Wars Story” кинонд Сологийн найзын дүрийг бүтээж амжсан. “Хаан ширээний тоглоом”-ын дараа театрт уран бүтээл хийж эхэлсэн.

Кит Харингтон (Жон Сноу)

Энэ жил 40 нас хүрч байгаа англи эр Кит “Хаан ширээний тоглоом”-оор жинхэнэ од болсон юм. Өмнө нь тэр театрын жирийн жүжигчин л байсан бол 2019 оноос АНУ-д ажилладаг болсон. Киноны зураг авалтын үеэр Роуз Леслитэй гэрлэсэн. 2023 он гэхэд тэд хоёр хүүхэдтэй болсон байлаа. Архины эмчилгээнд явж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан.

Софи Тернер (Санса Старк)

Саяхан 30 нас хүрсэн Софи янз бүрийн наадам, улаан хивсний ёслолын байнгын зочин болсон. Киноны зураг авалт эхлэхэд тэр 14 настай байсан. Дүрдээ орох гэж жин хасан, ходоод нь байнга өвддөг байжээ. Харин одоо тэр шинэ Лара Крофт болсон. 2019 онд дуучин Жо Жонатай гэрлэж, хоёр охинтой болсон ч 2024 онд салсан байна.

Мэйси Уильямс (Арья Старк)

Арьи Старк энэ дүрийг 13 настайдаа авсан, анхных нь дүр байлаа. Цувралын дараа хэд хэдэн кинонд тоглосон. Daisie гэдэг цахим апп ажиллуулж, уран бүтээлчдийг холбодог ажилтай болсон.

Альфи Аллен (Теон Грейжой)

Залуухан ч туршлагатай жүжигчин “Хаан ширээний тоглоом”-д ирж байлаа. Анх Жон Сноугийн дүрд шалгалт өгөөд тэнцээгүй. “Жон Уик”-д тоглож байсан. 2022 оноос Бродвейн театр ажиллах болсон.

Айзек Хэмпстед-Райт (Бран Старк)

11 настайдаа энэ дүрээ авсан. Өмнө нь зар сурталчилгаанд маш их гардаг байжээ. “Хаан ширээний тоглоом”-ын дараа ганцхан кинонд тоглосон. Лондоны их сургууль төгсөж, бакалавр болсон. 2025 онд гэрлэснээ зарлаж байлаа.

Питер Динклейж (Тирион Ланнистер)

Энэ дүр түүнд дэлхийн хэмжээний алдар нэрээс гадна маш олон шагнал авчирсан. Гэхдээ Питер өмнө нь ч олон кинонд тоглож байсныг дурдах хэрэгтэй. Динклейж дүрийн сонгон шалгаруултад ирэхдээ алиалагч одой хүний дүр өгөх байх гэж эмээж байсан гэдэг. Одоо ч кинонд тоглосоор байна.

Жек Глисон (Жоффри Баратеон)

Ирланд залуу зураг авалтын үеэр Дублины Тринити-коллежийг гүн ухааны чиглэлээр дүүргэсэн. Жек найман настайгаасаа кино ертөнцөд байгаа. Цувралд түүний баатар алагдсаны дараа тэр зодог тайлна гэж зарлаж байв. 2020 онд дэлгэцэнд эргэн ирж, 2025 онд Netflix-ийн “Гиннесийн гэр” цувралд дүр бүтээсэн.

Иэн Глен (Жорах Мормонт)

Шотланд залуу анх 1988 онд кинонд тоглож байлаа. 1990 онд Берлиний кино наадмын “Мөнгөн баавгай” шагнал хүртсэн. “Хаан ширээний тоглоом”-д тоглоод түүнд ямар нэг өөрчлөлт гараагүй. Лондон хотод эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.

Кэрис Ван Хаутен (Мелисандра)

Голланд бүсгүй 2006 онд Поль Верховений “Хар ном” кинонд тоглож алдаршсан. “Хаан ширээний тоглоом”-д хоёрдугаар бүлгээс гарч, үзэгчдэд тун таалагдсан. Телевизийн цувралд тоглох дуртай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна