1990-өөд оны үед хүүхэлдэйн кино зөвхөн хүүхэд багачуудын эд байхаа больж, маш олон насанд хүрэгчдийн хүүхэлдэйн кино гарсан билээ. Эдгээр кино нь нийгмийн шүүмжлэлээс эхлээд гүн ухааны зөгнөл зэрэг олон төрөл, зүйлтэй байлаа.
The Simpsons, 1989–…
Улс: АНУ
Төрөл: инээдэм

Америк маягийн хошин шогийн толь болсон, маш урт хүүхэлдэйн цуврал кино. Спрингфилд хотын жирийн нэгэн айлын түүх. Залхуу аав Гомер, ухаалаг эзэгтэй Марж болон тэдний хүүхдүүд болох хулиган Барт, онц сурлагатан Лиза, бяцхан Мэгги нар. Дундаж америк гэр бүл, хүний амьдралын хэв маягийг ёжилсон кино.
Beavis and Butt-Head, 1993–2011
Улс: АНУ
Төрөд: Хөгжим, инээдэм

Хайленд хэмээх хотод амьдардаг хоёр хүүгийн тухай MTV телевизийн цуврал. Анги болгоны үйл явдал тун энгийн. Тэд хичээлээ таслаад гадуур зугаалж, баяжих арга хайна. Хамгийн гол нь тэд жинхэнэ хөгжмийн клип үзэн дүгнэн ярьдаг.
King of the Hill, 1997–…
Улс: АНУ
Төрөл: Драм, инээдэм

Техасын Арлен хотын худалдагч Хэнк Хиллийн түүх. Түүний амьдралыг тойрсон үйл явдлууд.
The Maxx, 1995
Улс: АНУ
Төрөл: Аймшиг, зөгнөл, тулаан, триллер, драм, гэмт хэрэг, детектив, адал явдал

“Макс” бол хоёр ертөнцөд зэрэг оршдог орон гэргүй хүний тухай сюрреалист цуврал. Нэг ертөнцөд тэр нийгмийн ажилтныг хамгаалдаг супер баатар, нөгөө ертөнцөд нь хүчирхэг дайчин.
Æon Flux, 1991–1995
Улс: АНУ
Төрөл: Зөгнөл, триллер, адал явдал

Ирээдүйн өндөр технолиготой улс гүрнүүдийн дайныг харуулсан шинжлэх ухааны бүтээл. Гол баатар нь баригдашгүй алуурчин Эон бөгөөд дарангуйлагчийн эсрэг тэмцэнэ.
Spawn, 1996–1999
Улс: АНУ
Төрөл: Зөгнөл, тулаан, гэмт хэрэг

HBO-гийн хар бараан цуврал. Дарга нартаа алагдсан хөлсний алуурчин Симмонс 5 жилийн дараа тамаас эргэж ирэн, эхнэрээ харахаар чөтгөртэй гэрээ байгуулна.
Dr. Katz, Professional Therapist, 1995–2002
Улс: АНУ
Төрөл: Инээдэм

Сэтгэл зүйч Жон Кац ажлаа тараад залхуу хүү Бен, наргийн бичгийн дарга Лора нартай учраа олох гэж хичээнэ.
Futurama, 1999–…
Улс: АНУ
Төрөл: Зөгнөл, инээдэм, адал явдал

Пицца түгээгч Филип Фрай санамсаргүй хөлдөөгчид орж унтаад мянган жилийн дараа сэрнэ. Ингээд ажилд орно доо.
Daria, 1997–2002
Улс: АНУ
Төрөл: Драм, мелодрам, инээдэм

“Бивис ба Баттхед” шоунаас гарсан кино. Дарья Моргендорфер өөрийн хурц ухааныг эргэн ойрны хүмүүсийн тэнэгдэлтийн эсрэг бамбай болгон ашиглана.
South Park, 1997–…
Улс: АНУ
Төрөл: Инээдэм

Колорадо мужийн жижигхэн хотын 3 дугаар ангийн 4 хүүхдийн адал явдал.
