UBLife Logo
Хөгжим

Гүн төвлөрлийн үед сонсоход таатай "lo-fi" хөгжмийн 4 давуу тал

Ub.life
Ub.life
Гүн төвлөрлийн үед сонсоход таатай "lo-fi" хөгжмийн 4 давуу тал

Та ажилдаа төвлөрөх гээд чадахгүй, эсвэл эргэн тойрон дахь чимээ шуугианаас болж анхаарал тань сарниж байсан уу? Олон хүн ажлаа хийж байх үедээ эсвэл хичээл хийх үедээ Lo-fi (Low Fidelity) хөгжмийг сонгодог нь зүгээр нэг трэнд биш, харин тархины үйл ажиллагаатай шууд холбоотой аж. Яагаад гэж үү? Яагаад гэвэл:

1. Логик сэтгэлгээ ба тархины дасан зохицол

Lo-fi хөгжим нь логик сэтгэлгээг дэмждэг. Учир нь энэ төрлийн хөгжим нь ихэвчлэн 70-90 BPM (минутанд цохилох хэмнэл) буюу хүний амралттай, тайван үеийн зүрхний цохилттой ойролцоо хэмнэлтэй байдаг. Энэ нь тархийг "тайван атлаа сонор соргог" байдалд оруулж, гүн төвлөрөх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

2. Үгтэй дуу яагаад “төвлөрлийн дайсан” болдог вэ?

Бидний тархины хэл яриаг боловсруулах хэсэг үгтэй дуу сонсох үед идэвхждэг. Хэрэв та текст бичих эсвэл унших шаардлагатай ажил хийж байвал, таны тархи дууны үгийг тайлах гэж оролддог. Тархи дууны үгийг дагаж дуулах эсвэл утганд нь анхаарах явцад гүнзгий бодох үйл явцыг зогсоож, илүү идэвхгүй буюу амралтын байдалд шилждэг.

3. Lo-fi хөгжмийн "нууц" давуу талууд:

Цагаан шуугианы эффект: Lo-fi-д байдаг пянзны чихрах чимээ, байгалийн авиа зэрэг нь гаднаас ирэх гэнэтийн шуугианыг саармагжуулж, "дуу тусгаарлагч" болдог. Зөөлөн хэмнэл нь стрессийн дааврыг бууруулж, ажлын явцад үүсэх ядаргааг багасгадаг. Lo-fi хэмнэл нь давтагдах шинж чанартай байдаг тул тархи шинэ аялгуу хайж анхаарал алдах шаардлагагүй болдог.

4. Хэзээ, яаж сонсох вэ?

Гүн төвлөрөл шаардлагатай үед илүү зохижтой. Код бичих, нийтлэл бичих, тоо бодох үед Lo-fi хамгийн шилдэг сонголт. Харин цэвэрлэгээ эсвэл ойр зуурын ажил хийх үед эсрэгээрээ эрчимтэй, үгтэй дуу сонсох нь танд эрч хүч бэлэглэнэ. Эцэст нь гэж хэлэхэд хэрэв таны ажлын бүтээмж буурч, анхаарал тань сарниад байвал чихэвчээ зүүгээд "Lofi Beats" тоглуулаад үзээрэй. Таны тархи танд баярлах болно.

Бэлтгэсэн : Х.Энхзул

Эх сурвалж: The influence of music on the surgical task performance asystematic review

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна