Хотын завгүй амьдрал дунд бид бүгд л таксинд, автобусанд, эсвэл автобус хүлээж байхдаа утсаараа ажлаа амжуулж, дуу сонсож, скроллдож суудаг болсон. Автобус хэдэн минутын дараа ирэхийг харахаас эхлээд картаа хүртэл утсаараа цэнэглэдэг болсон энэ үед утас гэдэг бол бараг л “амьдрал” болсон гэхэд хилсдэхгүй.

Өдөр тутамдаа бидний утсаараа амжуулдаг зүйлс тоо баримт, судалгаагаар хүртэл ингэж харагдаж байна.

Банкны үйлчилгээ, харилцаа холбоо, ажлын бүхий л чухал яриа, заримдаа бүр гэр бүл, хосын харилцааны хамгийн чухал мөчүүд утсаар өнгөрдөг гэхэд буруудахгүй.

Нэмхээд дурсамжаа мөнхлөх зураг, бичлэг, мэдрэмжээ улам хурцлах дуу хөгжим сонсох, кино үзэх, хаа нэгтээ төөрчихгүйн талд байршил харах гээд утас нэгэнт бидний хамгийн хэрэгтэй туслагч болсон билээ.
Гэтэл яг хэрэгтэй үед цэнэг дуусаад утас унтрах мэдрэмж… 😥

Түгжрээнд дуртай дуугаа сонсоод явж байтал гэнэт зогсох, эсвэл автобус хүлээгээд зогсож байхад утас унтрахад хэн ч дуртай биш шүү дээ.
Тэгвэл энэ асуудлыг Toki Powerbank шийдэж байна.
Улаанбаатар хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг болох МУБИС-ийн автобусны буудал дээр та утсаа ҮНЭГҮЙ цэнэглэх боломжтой боллоо. Автобус хүлээх зуураа зүгээр зогсох биш, цэнэгээ нэмээд тайван явж болно.
Цаашлаад Улаанбаатар даяар 2000 гаруй байршилд 20,000+ Toki Powerbank аль хэдийн байрласан байгаа. Мөн Toki Powerbank бусад түрээсийн powerbank-аас 40% хурдан цэнэглэдэг ба CU, GS25-ийн бүх салбараас амархан түрээслээд утас болон бусад төхөөрөмжөө хаана ч, хэзээ ч цэнэглэх боломжтой.

