UBLife Logo
Newsfeed

Дулаарч буй өдрүүдэд хостойгоо хийж болох 7 зүйл

Дулаарч буй өдрүүдэд хостойгоо хийж болох 7 зүйл

Гадаа сууж, наран ээх дулаахан өдрүүд иржээ. Ийм өдрүүдэд хостойгоо хийж болох гоё зүйлсийг санал болгож байна.

1. Майхантай аялал хийх

Хотоос хол биш зэлүүдхэн газар очоод хоёулхнаа майхантай аялал хийгээрэй. Тэнгэрт түгсэн түм буман оддын доор жижигхэн түүдэг асаагаад хамтдаа суугаарай. Хэн нэг нь гитар тоглож чаддаг бол бүр супер!

2. Хотоор дугуйтай зугаалах

Дугуй унаад хотоор зугаалаарай. Завгүй хотынхоо замыг сүлжээд, салхи татуулан давхих сайхан шүү.

3. Тэнгэрээс дээш 3м

Адреналин ялгаруулсан экстрийм аялалд гараарай. Туулын бэлчир дээгүүр нисэж, тэнгэрт дураараа дүүлээрэй. Мөн газрын дарвуулт завь, Туул голоор завьтай аялал, Боб кат бартаат замын болон морин аялал гээд сонирхолтой аяллууд ч явж болно.

4. Романтик болзоо

Гоёлын нимгэн даашинзаа өмсөөд кинон дээр гардаг шиг романтик болзоонд яваарай. Хотын үзэмжийг дээрээс нь тольдох терраст тухлан, хөнгөн аялгуунд бие биедээ дахин хайраа илчлээрэй. Эсвэл гэрлэн чимэглэлийн доор болзсон ч болно.

5. Энтертайнмент цаг

Хамтдаа тоглолт үзэж, кино театрт гарч байгаа Холливудын блокбастеруудыг үзэхээр болзоорой.

6. Ууланд алхах

Өглөө эртлэн босоод явган аялал хийнгээ Богд ууландаа гарах зайлшгүй хосуудын хийх ёстой зүйл шүү. Эрүүл мэндэд, мөн та хоёрт дотно яриа өрнүүлэхэд хамгийн тохиромжтой цаг болох юм. Амралтын өдрүүдэд өглөөний романтик болзоонд яваарай.

7. Дурсамж бүтээх

Хамтдаа гэрэл зураг дарах, бие биедээ захиа бичих, хотын гоё содон газруудаар зугаалж, дэлгүүр хэсэх зэргээр хамтдаа хөөрхөн, энгийн зүйлс хийгээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна