UBLife Logo
Эрүүл мэнд

Хаврын нойргүйдлийг Хятадын уламжлалт анагаах ухаанаар сувилахуй

Хаврын нойргүйдлийг Хятадын уламжлалт анагаах ухаанаар сувилахуй

Хавар цаг олон хүмүүст нойр хулжих буюу нойргүйдэх байдал илэрч хэвийн амьдралд нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Хятадын уламжлалт анагаах ухаан элгийг тайвшруулах, зүрхийг тэжээх, энергийг нөхөхөд анхаарснаар үүнийг шийдвэрлэх боломжтой. Нойргүйдлийг арилгахын зэрэгцээ биеийн байдал болон цусыг нэгэн зэрэг зохицуулдаг.

Хавар цаг айлчилж, холын наран ойртоход олон хүмүүст нойр хулжих буюу нойргүйдэх байдал илэрч, хэвийн амьдралд нь тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Энэ нь цаг агаар, дотор эрхтэн, сэтгэл хөдлөл, ажил амралттай нягт холбоотой. Гэхдээ хаврын нойргүйдэл гэдэг архаг өвчин биш, харин бие махбод улирлын өөрчлөлтөд дасан зохицох үед илрэх түр зуурын үзэгдэл юм. Хятадын уламжлалт анагаах ухаан элгийг тайвшруулах, зүрхийг тэжээх, энергийг нөхөхөд анхаарснаар үүнийг шийдвэрлэх боломжтой. Нойргүйдлийг арилгахын зэрэгцээ биеийн байдал болон цусыг нэгэн зэрэг зохицуулдаг.

Хаврын нойргүйдэлд нөлөөлдөг хүчин зүйлс

Хятадын уламжлалт анагаах ухаанд хаврыг элэгний хөгжлийн улирал гэж үздэг. Хавар цаг агаар тэнцвэргүй болж, өдөр шөнийн хэмнэл өөрчлөгддөг. Энэ нь оюун ухаан болон дотор эрхтний тэнцвэрийг шууд алдагдуулж, нойргүйдлийн “өдөөгч” болдог. “Зүрх сэтгэлийг, элэг сэтгэл хөдлөлийг удирддаг” тул сэтгэл хөдлөлийн хямрал нь тайван бус байдал, унтахад хүндрэл учруулдаг. Мөн хавар өдөр уртсаж, эрт гэрэлтдэг тул эрт сэрж, хөнгөн унтахтай холбоотой.

Хаврын хуурайшилт нь цус, биеийн шингэнийг амархан шавхдаг. Цус хангалтгүй байх нь зүрх сэтгэлд тэжээлийн дутагдалд хүргэдэг. Энэ нь ойр ойрхон зүүдлэх, зүрх дэлсэх, шөнө амархан сэрэх зэргээр илэрдэг. “Хаврын тэнгэр хагастай, хугастай” гэдэгчлэн хаврын цаг агаар хэлбэлзэж, салхи шуургатай байдаг тул бие махбод уур амьсгалын өөрчлөлтөд байнга дасан зохицох шаардлагатай. Нойрны төв амархан өдөөгдөж, сэрэхийн зэрэгцээ дэлүү, ходоод нь хаврын хүйтний нөлөөнд автдаг бөгөөд энэ нь “ходоодны таагүй байдлаас болж тавгүй унтах”-д хүргэж, нойргүйдлийг улам хүндрүүлдэг.

Нойрыг сайжруулах эмчилгээний аргууд

Хаврын нойргүйдлийг эмчлэх Хятадын уламжлалт анагаах ухаан нь элгийг тайвшруулах, зүрхийг тэжээх, ходоодыг зохицуулахад чиглэж, янз бүрийн бүтэц, шинж тэмдгүүдэд тохирсон зөөлөн бөгөөд хор хөнөөл багатай эмчилгээ хийдэг.

Элэгний халуунаас болж унтахад хэцүү болох, цочромтгой болох, аманд гашуун оргих, ам хуурайших, толгой эргэх, толгой өвдөх, хэл улайж, шар бүрхүүлтэй болох зэргээр илэрдэг. Үүнд элгийг тайвшруулж, халууныг арилган, оюун санаа, мэдрэлийг тайвшруулахад анхаарч, сарнай, хризантема, гаатай цайг байнга ууж болно.

Зүрх болон дэлүүний дутагдлын шинж тэмдгүүдэд ойр ойрхон зүүдлэх, амархан сэрэх, сэрсний дараа буцаж унтахад хэцүү болох, ядрах, хоолны дуршил буурах, арьс борлох зэрэг байдал илэрнэ. Дэлүүг бэхжүүлж, тамир тэнхээг нөхөж, цусыг тэжээн, оюун ухааныг тайвшруулахын тулд өдөр тутмын хоол хүнсэнд лонган буюу лууны нүд, улаан дал, шар будаа, ямс зэргийг нэмж болно.

Шөнө дунд сэрэх, алга, ул нь халууцах, шөнийн турш хөлрөх, ам, хоолой хуурайших, цочромтгой болох, хэл нь улайж, бага зэрэг бүрхүүлтэй байх зэрэг илрэлтэй бол дотоод халууныг бууруулж, оюун ухаан болон мэдрэлийг тайвшруулж болно. Сараана цэцгийн булцуу, бадамлянхуа цэцгийн үр болон опиопогон японикус цайг уух нь тэжээл өгч, хуурайшилтыг чийгшүүлнэ.

Ходоодны таагүй байдал, тайван бус байдлын шинж тэмдгүүдэд унтахын өмнө хэвлий гэдэс дүүрэх, хэхрэх, хүчиллэг рефлюкс үүсэх, хэвтсэний дараа цээж чангарах, унтахад хэцүү болох зэрэг илрэл илэрнэ. Үүнд ходоод, дэлүүг зохицуулж, хоол боловсруулалтыг дэмжиж, нойрыг сайжруулах арга хэмжээ авч болно. Оройн хоолоо хэт цадтал идэхгүй байх, унтахаасаа өмнө юм идэхээс зайлсхийгээрэй.

Сайн унтлага нь эмнээс илүү үр дүнтэй

Хаврын улирлын нойргүйдлийн 7 хувь нь амьдралын хэв маягаа өөрчлөх, 3 хувь нь эрүүл зуршлаа хадгалахтай холбоотой тул байгалийн хэмнэлийг дагаж, эрт унтаж, эрт босохыг эрхэмлээрэй. Бие махбодоо өсөн нэмэгдэж буй энергид дасан зохицоход нь туслахын тулд өглөө 10 минут наранд биеэ ээгээрэй. Амьдралаа тогтмол хуваарьтай байлгаж, шөнийн нойроо хангалттай, бүтэн аваарай.

Элгийг тайвшруулж, уур хилэн, хэт их бодлоос зайлсхийх хэрэгтэй. Хээр гадаа гарч зугаалах, сэтгэл хөдлөлөө өдөөхгүйн тулд унтахаасаа нэг цагийн өмнө утсаа хойш тавьж, оюун ухаанаа тайван байлгаарай.

Элэгний халууныг улам хүндрүүлж, дэлүү, ходоодонд ачаалал өгөхөөс зайлсхийхийн тулд халуун ногоотой, тослог, хэт халаах хоол хүнс (хонины мах, чинжүү, хүчтэй архи гэх зэрэг)-ийг хязгаарлаарай. Элгийг тайвшруулж, билгийг тэтгэдэг сараана цэцгийн булцуу, бадамлянхуа үр, ялам, бууцай зэрэг хоол хүнсийг илүү түлхүү идээрэй. Шар будаа, үр тарианы холимгийг оройн гол хоол болгон хэрэглээрэй.

Нойрны аюулгүй, үр дүнтэй зүү тавих эмчилгээ

Унтахаасаа өмнө бугуй, чих, өлмийн мэдрэлийн цэгт тус бүр 1–2 минутын турш зүү тавьж эмчлээрэй. Энэ нь элэгний халуунаас шалтгаалсан төрлийн нойргүйдэлд хамгийн тохиромжтой бөгөөд сэтгэл санааны хямралтай, стресс ихтэй, унтахад хэцүү, ойр ойрхон зүүд зүүдэлдэг, амархан сэрдэг ихэнх хүмүүст тохиромжтой.

Унтахаасаа өмнө 15 минутын турш хөлөө халуун усанд дэвтээх нь илүү сайн. Магворт болон цагаан гаагаар дэвтээх нь хүйтнийг гадагшлуулдаг бөгөөд бие махбодын хувьд ханиадтай, ходоодны сэрүүн, хүйтэнд мэдрэмтгий, цусны эргэлт муутай хүмүүст тохиромжтой. Сарнай болон альбизийн холтосоор дэвтээх нь элгийг тайвшруулж, стресс ихтэй, эсвэл элэгний зогсонги байдлаас шалтгаалан унтаж чаддаггүй хүмүүст тохиромжтой.

Хэрэв нойргүйдэл хоёр долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилбэл мэргэшсэн эмчид хандахыг зөвлөж байна. Удаан хугацаанд тайвшруулах эмээр өөрийгөө эмчлэхээс зайлсхийх хэрэгтэй. Хятадын уламжлалт анагаах ухааны зөөлөн эмчилгээ таны шөнийн тайван унтлагад тусламж үзүүлэх нь дамжиггүй.

Солонго сэтгүүл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна