Хятад улс 2026 оны "Үндэсний уншлагыг дэмжих долоо хоног"-ийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Хятад орон даяар зохион байгуулахаар боллоо.
Энэ жил бол Хятад улсад "Бүх нийтийн уншихыг дэмжих журам"-ыг хэрэгжүүлж эхэлсэн анхны жил, мөн Төрийн зөвлөл "Үндэсний унших долоо хоног"-ийг зохион байгуулахыг баталснаас хойшхи анхны жил тохиож байна.

Энэ жилийн хувьд “Бүх нийтийн уншлагыг хамтран дэмжиж, номд шимтсэн нийгмийг хамтран байгуулъя" уриан дор нутаг нутгийнхан цуврал арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд номын сан зэрэг олон нийтийн соёлын байгууламжийг бүрэн ашиглаж, орон нутгийнхаа соёлын өвөрмөц нөөцтэйгөө уялдуулан, иргэдийн уншлагыг дэмжих хялбаршуулсан бодлогуудыг боловсруулж, чансаатай уншлагын эрэлт хэрэгцээг нь хангахыг уриалан ажиллаж байна.
