UBLife Logo
Дэлхий

Apple дахь эрин үе нь төгссөн Тим Кукийн тухай фото баримт

Apple дахь эрин үе нь төгссөн Тим Кукийн тухай фото баримт

“Apple” компаниас мэдэгдэл хийж, ирэх есдүгээр сарын 1-нээс Ерөнхий захирлаар Жон Тернус ажиллана гэж зарлалаа. 2011 онд Стив Жобсын арыг залгамжилсан Тим Кук ажлаа өгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн болох гэнэ. Тим Кук “Сүүлийн 25 жил компанид оруулсан хувь нэмрийг нь дүгнэхэд Тернус компанийг удирдах хамгийн зөв сонголт” гэж хэлсэн байна.

65 настай Кук 1998 онд Apple-д орж байлаа. Түүний 14 гаруй жилийн удирдлагын хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 350 тэрбум ам.доллароос 4 их наяд ам.доллар хүртэл өссөн бол орлого нь 2011 онд 108 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн санхүүгийн жилд 416 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Тим Кук, Стив Жобс нар Купертинод, Калифорни муж. 2007 он.

Кукийн үед Apple компани Apple Watch, AirPods и Apple Vision Pro, iCloud, Apple Pay, Apple TV, Apple Music үйлчилгээнүүдээ гаргаж байлаа.

2011 он

Харин 50 настай Тернус компанид 2001 онд ирсэн бөгөөд тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч байлаа. Сүүлийн жилүүдэд зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлсэн Mac зэрэг бүтээгдэхүүний борлуулалтыг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэж Reuters мэдээлжээ.

Тим Кук 2017 онд Стив Жобсын нэрэмжит театрт шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна. ива Джобса в Apple Park в Купертино, США, 2017 год
2020 он
2014 онд iPhone 6 Plus, Apple Watch анх танилцуулсан.
2016 он, шинэ AirPods
Карл III хаан Лондон хотод Apple компанийн оффист зочиллоо. 2024 он
Шинэ iPhone 5s утас гаргаснаа тэмдэглэж байна
Лос-Анжелест шинэ дэлгүүр нээв. 2021 он.
Шинэ Apple Vision Pro, 2023 он
Ерөнхийлөгч Трампын хамт, 2025 он.
Шинэ iPhone 17 Pro утас, 2025 он.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна