UBLife Logo
Дэлхий

Есүс Христийн хөшөөг устгасандаа Израил уучлал гуйлаа

Есүс Христийн хөшөөг устгасандаа Израил уучлал гуйлаа

Цахим сүлжээнд Израилын цэрэг Ливан дахь Есүс Христийн хөшөөг лантуугаар эвдлэн, сүйтгэж байгаа гэрэл зураг гарсан нь дэлхий дахинд бас нэгэн маргаан дагуулсан асуудал боллоо. Гэрэл зургийг нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэхүү зэрлэг үйл явдал гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараа Ливаны өмнөд хэсэгт Дебель тосгонд болсон гэдгийг баталсан байна. Израилын арми хэргийг хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгана гэдгээ мэдэгдээд байна.

Израилын армийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Надав Шошани “Бид шалгаж үзээд үнэхээр манай цэрэг хөшөөг сүйтгэсэн гэдгийг тогтоолоо. Энэ бол Израилын армийн үзэл суртал, үнэт зүйлстэй таарч тохирохгүй үйлдэл байлаа. Хойд тойргийн штабаас хэргийг мөрдөн шалгаж байна. Хатуу арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.

Израилын ГХЯ-ны сайд Гидеон Саар “Ичгүүртэй явдал. Бид христийн шашинт хүн бүхнээс уучлал гуйж байна” гэсэн бол Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Үнэхээр гунигтай байна. Цочролд орлоо” гэжээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сэтгэгдэл алга байна