Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ. Google Workspace болон Alias тохиргоог ашиглан нэрээ өөрчлөх боломжтой болсон байна. Гэхдээ технологийн судалгааны TechRadar болон The Verge агентлагуудын мэдээлсэнээр хэрэглэгчид имэйл хаягаа солихдоо дараах 3 зүйлээс хамгийн их айдаг байна.
1. Хуучин хаяг руу ирсэн чухал мэйлүүдээ алдах.
2. Бусад апп, сошиал медиа дээрх бүртгэлүүдээ алдах (Netflix, Instagram гэх мэт).
3.Хуучин хаяг дээрх Google Drive болон Photos-ийн датаг гараар зөөхөд хүндрэлтэй байх. Үүнийг гүүглийнхэн "Send mail as" цэсээр шийдвэрлэсэн учир та эмээлгүй нэрээ өөрчилж болох аж.

Хэрвээ та gmail-ийн нэрээ өөрчилмөөр байвал дараах зааврыг дагаарай. Эхлээд Gmail-рүүгээ нэвтэрч, profile зураг дээрээ дараад "Manage your Google account"-г сонгоно. Дараа нь "Personal info-> Google Account email' хэсгийг сонгож орно. Ийнхүү танд "Change Google Account email" цэс харагдаж байвал username-ээ хүссэнээрээ солих боломжтой. Хэрэв тус сонголт харагдахгүй байвал одоогоор username өөрчлөх боломж нээгдээгүй байна гэсэн үг юм байна.
Бэлтгэсэн: Х.Энхзул