UBLife Logo
Амьдралын дүрэм

80 нас хүрэх ёстой байсан Владимир Жириновскийн амьдралын дүрэм

80 нас хүрэх ёстой байсан Владимир Жириновскийн амьдралын дүрэм

1946 оны энэ өдөр Алматы хотод ОХУ-ын улстөрч, Либерал ардчилсан намын удирдагч Владимир Вольфович Жириновский төрж байлаа. Харамсалтай нь тэрээр 2022 онд  коронавирус тусч, эмчлүүлж байгаад нас барсан юм. Энэ өдрүүдэд ОХУ-д түүний 80 насны ойг өргөнөөр тэмдэглэж байна.

Оюутан байхдаа.

Владимир Жириновский жирийн нэг депутат байсангүй, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа өрсөлдсөн эрхэм байв. Гэхдээ улстөрчийн ажлаас нь илүү уран илтгэгчийн авьяас чадвар нь түүнийг нэр хүндэд хүргэсэн юм. Жириновский дэлхий, Оросын улстөр, эдийн засгийн маш олон үйл явдлыг урьдчилан хэлж байсан билээ.

1993 оны сонгуулийн сурталчилгаа.

Ингээд түүний алдарт эшлэлүүдийг танилцуулья.

Жил болгон миний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэдэг. Жил болгон мөрдөн байцаагч нар намайг ямар ч хэрэг үйлдээгүйг тогтоодог.

Төрийн Думд миний үг хэлэх эрхийг маш олон удаа хасаж байсан. Харин Коммунист намын Зюгановын эрхийг нэг ч удаа хасаж байгаагүй. Яагаад гэвэл тэр юу ч хийдэггүй, чимээгүй суудаг.

Дэлхийд 4 хүч бий. Өрнө, Дорно, Өмнөд, тэгээд Орос.

Италийн порно жүжигчин Илона Сталлер буюу Ла Чиччолина,

Би орос цэргүүдийг Энэтхэгийн далайн бүлээн усаар хөлөө угааж, үүрд зуны дүрэмт хувцастай үлдээсэй гэж мөрөөддөг.

Бүгд амаа хамхиад агуу Орос орныг хүндлэх ёстой.

Зөвхөн орос дуун дээр л дэлхий ертөнц уйлдаг.

Шанаа байгаа юм бол цохих нударгыг нь хийе.

Бид Америкт дахин 10 сая орос иргэнээ илгээж, тэнд өөрийн Ерөнхийлөгчөө сонгох болно.

Сэтгүүлчид рүү юм шидэж байна.

Татарстаны татаруудыг Монголд цөлье, татарууд хэт таргалж байна.

Эх оронч хүн худал хуурмагийг хамгаалах ёсгүй.

Миний гар цэвэрхэн. Гэхдээ хэрэв би Ерөнхийлөгч болох юм бол гараа цусанд хутгана.

Буриад бол Монгол. Монголчууд Хойд Монголыг эзлэх гэж оролдохоос сэргийлэн, большевикууд тэднийг буриадууд гэж нэрлэсэн юм. Тэд бол монголчууд. Тува ч гэсэн Монгол.

Галуунд үнэтэй зөвлөгөө өгч байгаа нь.

Монгол Улсын өрийг тэглэх шийдвэр гарлаа гэж үү. Болохгүй. Өрөө махаар авья. Монголд махнаас их юм байхгүй биз дээ.

Би байгаагаараа л байдаг. Энэ бол миний гоо сайхан.

Оросын газар нутгийн 65 хувь нь мөнхийн мөстлөгтэй байхад юун ардчилалын талаар та нар яриад байна?

Манай засгийн газар жимсний шүүс шиг л байх юм. Уг нь засаг төр сайн шарсан, хатуу мах шиг байх ёстой.

Депутат Евгения Тишковская 1995 онд парламентын хурал дээр Жириновскийг цохиж байна.

Сайн уран зохиол унших нь төрөлх хэлээрээ бодол санаагаа сайн илтгэхэд тус болдог. Одоо манай хэлэнд англи үг их орж ирлээ. Үзүүлбэр гэхийн оронд перформанс, цуглуулбар гэхгүй сет гэдэг болжээ. Энэ бол хөгжил биш төрөлх хэлээ бохирдуулж байгаа хэрэг. Орос хэлээ сайн мэдэж, ойлгохын тулд ном их унш.

Баасан гарагт исламын шашинтнууд ажилладаггүй, Бямбад еврей нар, Нямд үнэн алдарт шашинтнууд ажил хийдэггүй... Тэгвэл Даваад хувьсгал хийе.

Хүүхдүүдэд хүчээр битгий англи хэл заа. Тэд Калашниковын автомат буу судласан нь дээр. Тэгвэл удахгүй бүх дэлхий оросоор ярьдаг болно.

1999 онд "Настоящий полковник" цомгийнхоо нээлт дээр.

Би үгээ хэлээдхий, дараа нь та хэл. Тэгээд дараа нь таныг наанаас чинь өргөж гаргах хэрэг гарна шүү.

Чингис хаан Оросыг цөлмөж дээрэмдсэн. Гэхдээ Чингис хаан Оросын ард түмэнд та нараас арай илүү юм үлдээж байлаа.

2016 оны өвөл.

Би булш тоолдоггүй. Надад төрөх газар илүү таалагддаг.

Манай улстөрийн бүх удирдагчид ихэнхдээ үхэх замаар амьдралаас явдаг.

2011 он. Бутырк шоронгийн хоолыг шалгаж байгаа нь.

Бү үхэн үхтлээ сонгуульд оролцох болно. Үхсэн хойноо ч оршуулгын газраас оролцоно. Авсан дотроосоо би тэнд хэвтэж байгаагаа мэдүүлсээр байх болно.

Залуучуудын тухай хуульд 35 хүртэл насныхныг залуу гэж үзнэ гэж заажээ. Тэгвэл би 30 хүртэлх насныхныг хүүхэд гэж үзэх санал оруулж байна. Тэд 30 хүртлээ ухаан суудаггүй, яг л хүүхэд.

2016 оны алдарт өөрөг зураг.

80 кг-аас илүү жинтэй төрийн албан хаагч, парламентын депутатууд мандатаа өгөөд ажлаа орхих ёстой. Дэлхий дахин таргалалттай тэмцэж байна.

Цаазаар авах ялыг сэргээх ёстой. Гэм буруугүй хүн шүүгчийн буруугаас болж, амиа алдах эрсдэлтэй гэж та нар ярих юм. Тэгвэл тэр алдаа гаргасан шүүгчийг цаазлах хууль батлая. Тэгвэл алдаа хэзээ ч гарахгүй болно.

Оросын хүн амыг ихэсгэхийн тулд олон эхнэртэй байх хуулийг батлах нь зөв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...