Монголын цахим спортын CS2 төрлийн шилдэг тоглогчдын нэг Senzu Украины “Passion UA” багаас гарч, “BC.Game”-д шилжсэн талаар бид мэдээлсэн.
“BC.Game” багийн дасгалжуулагч Виктор “TaZ” Войтас сэтгүүлчдэд манай тамирчны талаар ярьсан байна. Тэрээр “Senzu манай багт хүч чадал авчирна гэж бодож байгаа. Senzu, s1mple (Александр Костылев) хоёр манай багийн гол хүч байх болно. Денис Шарипов electronics люркерээр үлдэнэ. Senzu хэд хэдэн байрлалд тоглож чаддаг болохоор Еlectronics-т өөрийгөө харуулах зай талбар их гарах болно. Ингэхээр манай багийн ялах боломж хэд дахин нэмэгдэх юм” гэжээ.

“BC.Game” баг энэ сарын 27-нд Senzu-г “The MongolZ”-оос зээлээр авснаа зарласан. Зээлийн нөхцөл нь гурван тэмцээн гэнэ. Senzu-гийн анхны тэмцээн нь тавдугаар сарын 15-нд эхлэх “IEM Atlanta” байх юм.
