UBLife Logo
Спорт

Криштиану Роналду 970 дахь гоолоо орууллаа

Криштиану Роналду 970 дахь гоолоо орууллаа

Энэ зураг дээрх амжилтад 41 настай Португалын хөлбөмбөгийн шигшээ баг, Саудын Арабын "Аль Насср" клубын ахлагч Криштиану Роналду хүрнэ гэхэд олон хүн эргэлзэх байх.

Гэхдээ болохгүй гэх газаргүй, ёстой л "хэн мэдлээ".

Өнөөдөр (04.29.2026) болсон Саудын Арабын лигийн 30 дахь тойргийн тоглолтод "Аль Ахли" багийг КР7-ийн баг 2:0-ээр хожив. Криштиану Роналду тоглолтын 76 дахь минутад мөргөж, эхний гоолыг орууллаа. Энэ нь КР7 -ийн мэргэжлийн замнал дахь 970 дахь гоол.

"Аль Насср" баг 30 тоглолтын дараа хүснэгтийн манлайд 79 оноотой бичигдсэн хэвээр байна. Тэдний ард 71 оноотой (29 тоглолт) "Аль Хилал" бичигдэж буй хоёр баг тавдугаар сарын 12-нд хоорондоо тоглох бөгөөд бараг л аваргын хувь заяаг шийдэх тоглолт болох юм.

Мөн тавдугаар сарын 16-нд "Аль Насср" Японы "Гамба Осака" багтай AFC Cup финалд тоглоно.

Мөн сар хагасын дараа эхлэх ДАШТ-д байрлал бүрдээ шилдэг тоглогчидтой Португалын шигшээ баг түрүүлэх багуудын тоонд нэрлэгдэж буй билээ. Болохоо хүрвэл болохгүй зүйл гэж үгүй билээ. Харж л байя даа

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...