Энэ жилийн Канны кино наадмын гол шагналын төлөө Наран орны гурван найруулагч нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ нь 2001 оноос хойш анх удаагаа тохиолдож байгаа хэрэг юм. “Алтан дал модны мөчир” шагналын төлөө Корээда Хироказү, Хамагүчи Рюүсүкэ, Фүкада Кожи нар шалгараад байгаа юм. Кино наадам тавдугаар сарын 12-23-нд болно.
Корээда Хироказү “Sheep in the Box” (箱の中の羊)

Хүүгээ алдсан аав ээж хоёр робот хүүхэдтэй болно. Эхлээд аз жаргалтай байсан ч удалгүй робот хүүхэд тэдний сэтгэлийн далд шаналалыг сөхөн гаргаж ирнэ. Энэ кино Хироказүгийн Канны наадамд толилуулж байгаа 9 дэх кино бөгөөд 2018 онд “Shoplifters” кино нь түрүүлж байсан юм. “Sheep in the Box” киноны нээлт Японд тавдугаар сарын 29-нд болно.
Хамагүчи Рюүсүкэ “All of a Sudden” (急に具合が悪くなる)

Япон, Францын хамтарсан бүтээл. Зургаадугаар сарын 19-нд нээлтээ хийх гэж байгаа. Хорт хавдартай театраар дамжуулан цогтой тэмцэж байгаа япон эмэгтэй болон Францын асрах газрын захирал гэсэн хоёр эмэгтэйн түүх. Тэдний холбоо хатуу шалгуурт өртөх болно.
Хамагүчи гурав дахь удаагаа Канны наадамд оролцож байна. 2021 онд түүний “Drive My Car” кино Каннд түрүүлж байсан билээ.
Фүкада Кожи “Nagi Notes” (ナギダイアリー)

Фүкада Кожи анх удаа Канны кино наадмын үндсэн хөтөлбөрт багтлаа. Ёрико бол хуучнаа байнга дурсан санагалздаг уран барималч. Харин Юри нөхрөөсөө салаад удаагүй байгаа Токио хотын архитектор. Хэн хэн нь өөрийгөө өөрчлөх гэж хичээх бүсгүйчүүд. Есдүгээр сарын 25-нд Японд нээлтээ хийнэ.
Энэхүү гурван гол бүтээлээс гадна Японы найруулагч Киёши Күросавагийн “Kokurojo” (黒牢城), Содэ Юкикогийн “All the Lovers in the Night” (すべて真夜中の恋人たち) кинонууд Каннд нээлтээ хийхээр болжээ.


