Энэ жилийг Зендеягийн жил хэмээн хэлж болно. 2026 он гараад дөнгөж дөрвөн сар болж байхад тэрээр хэд хэдэн амжилттай төслөө нийтэд танилцууллаа. “Euphoria”-гийн шинэ бүлэг, “The Drama”, “Spider-Man: Brand New Day”, “The Odyssey” гээд л шинэ бүтээл болгон чансааны дээд хэсэгт бичигдэж байна. Зендеяд амжилтгүй кино гэж бараг байхгүй. “Challengers” кино хэдийгээр 55 сая ам.долларт л хүрсэн ч шүүмжлэгчид халуунаар хүлээн авсан. Ингээд үзэсгэлэнт Зендеягийн авьяасыг харуулахын тулд 10 шилдэг киног нь танилцуулж байна.
“Challengers” (2024)

Эротик элементтэй спортын драм. Патрик (Жош О'Коннор), Арте (Майк Фейст) нар теннисийн хосын төрөлд өрсөлддөг сургуулийн найзууд. АНУ-ын идэрчүүдийн АШТ-д тэд Таша Дункантай (Зендея) танилцана. Тэдний дунд хайр дурлалын гурвалжин үүсэх болно. Ташагийн дүрээр Зендея “Алтан бөмбөрцөг”-ийн Шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн.
“Malcolm & Marie” (2021)

Залуу найруулагч Малкольм (Жон Дэвид Вашингтон), түүний дурлалт бүсгүй Мари (Зендея) нарын харилцааны тухай хар-цагаан драм. Үинэ киноны нээлтийн ёслолд оролцоод ирсэн Малкольм баяраа тэмдэглэхийг хүссэн ч Мари харин харилцааныхаа тухай ярилцмаар байна гэж эхлнэ. Үр дүнд нь тэд бүтэн шөнөжингөө хэрэлдэж, нэг нэгнээ доромжилно. Үзэгчид энэ киног үзэж суухдаа хэнийх нь ч талд орохгүй, учир нь тэдний хэн хэн нь сайнтай, муутай. Энэ дүрээр Зендея “Critics' Choice Awards” шагналын шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн.
“The Drama” (2026)

Эмма (Зендея) Чарли хоёр үерхээд 2 жил болж, хуримдаа бэлтгэж байлаа. Ёслолоос 7 хоногийн өмнө тэд амьдралдаа хийсэн хамгийн аймшигтай зүйлээ ярих тоглоомонд оролцоно. Жирийн нэг үйл явдал ярьж байтал Чарли нэгэн найзаа хоролж байснаа өгүүлэх болно. Тэр хэн бэ?
“Euphoria” (2019)

HBO-гийн энэ цувралын гуравдугаар бүлэг энэ сарын эхээр гарсан ч Зендеягийн ур чадварыг харахын тулд эхний бүлгээс нь үзэх хэрэгтэй. Энэ дүрээрээ тэр хоёр “Эмма”, нэг “Алтан бөмбөрцөг” авсан гэж байгаа.
“The Greatest Showman” (2017)

Шилдэг жүжигчид, гайхамшигтай хөгжим, сонирхолтой түүх гээд кино урлагийн түүхэнд чухал байр эзэлсэн кино. 435 сая ам.долларын орлогоор мюзикл киноны түүхэнд тавд орсон бүтээл. 2018 онд “Алтан бөмбөрцөш”-ийн шилдэг кино, шилдэг эрэгтэй дүр, шилдэг дуу гэсэн гурван төрөлд нэр дэвшиж, Шилдэг дууны шагналыг авч байлаа.
“Spider-Man: Homecoming” (2017), “Spider-Man: Far from Home” (2019), “Spider-Man: No Way Home” (2021)

Гол баатрын найз охины дүрийг Зендея бүтээсэн. Энэ дүрээрээ тэр “Сатурн” шагналын Шилдэг туслах дүрийн шагналыг авсан.
“Dune” (2021), “Dune: Part Two” (2024)

Арракис гарагийн уугуул иргэн Чани. Эхний бүзлэгт тэр цөөхөн гардаг ч хоёрдугаар хэсэгт тэр Полыг элсэн цөлд амьдрахад нь туслан, янз бүрийн зүйл зааж өгнө. Гэхдээ зөгнөлд бичигдсэн аврагч тэр мөн үү? Ард түмэн өөрсдөө өөрстийгөө аврах хэрэгтэй гэж үзсээр.
