Өнөөдөр Холливудын үзэсгэлэнт од Жессика Альба 45 нас хүрлээ.

Цэргийн хүний гэрбүлд өссөн тэрээр багаасаа л жүжигчин болохыг хүсэн мөрөөдөж, 11 настайдаа зар сурталчилгаанд тоглож эхэлсэн юм.

13 настайдаа анхныхаа кинондоо (Camp Nowhere) тоглосон түүнийг найруулагч Жеймс Кэмерон “Dark Angel” цувралд сонгосноор алдарт жүжигчин болох зам нь нээгдсэн билээ.

Sin City кинонд тэр стриптиз бүжиглэж, дараагийн шатандаа гарсан.

2017 онд эрүүл мэндийн байдлаас их урлагийг орхилоо гэж мэдэгдсэн. Гэхдээ 2019 онд хэд хэдэн цувралд дүр бүтээж, фэнүүдээ баярлуулж байв.

Жессика Альба 2008 онд Кэш Уоррентой гэрлэж, 3 хүүхэдтэй болсон.

Гэхдээ 2025 онд салсан.

Одоо Альба экологийн цэвэр хүүхдийн бараа үйлдвэрлэдэг компанитай.

2016 онд Forbes-ийн Хамгийн баян эмэгтэй бизнес эрхлэгчдийн чансаанд бичигдэж байлаа.

Түүний The Honest Company компанийн зах зээлийн үнэлгээ нь 2014 онд тэрбум ам.доллар болж байлаа. Альба компанийхаа 15-20 хувийг эзэмшдэг гэхээр түүний эзэмшлийн хөрөнгө 200 сая ам.доллар болж байгаа юм.

Тиймээ, тэр баян хатагтай. Кэш Уорреноос салахдаа тэр 3 сая ам.доллар төлж, хамт байх хугацаандаа тоглосон киноны орлогынхоо талыг өгсөн. Хүүхдийн мөнгө авахаас татгалзсан.

Одоо тэр 11 насаар дүү жүжигчин Дэнни Рамирестай үерхэж байгаа.

