UBLife Logo
Дэлхий

Хойд Солонгос Украинд амиа алдсан дайчдадаа хөшөө босголоо

Хойд Солонгос Украинд амиа алдсан дайчдадаа хөшөө босголоо

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын БХЯ-ны сайд Андрей Белоусов нар Пеньян хотод Украины дайнд амиа алдсан солонгос цэргүүдийн дурсгалын хөшөөний нээлтэд оролцлоо. Хоёр улсын сүлд дуулал эгшиглэсний дараа цэргийн парад болж, агаарын бөмбөлөг хөөргөжээ.

Ким Жон Ун газар нутгаа хамгаалах ОХУ-ын бодлогыг үргэлж дэмжиж байх болно гэдгээ энэ үеэр амлаад “ОХУ Украиныг заавал ялах болно” гэж мэдэгдсэн байна. Харин Андрей Белоусов Курск мужийг чөлөөлөхөд үнэтэй тусламж үзүүлсэнд талархал дэвшүүлжээ.

2024 оны зургаадугаар сард Владимир Путин, Ким Жон Ун нар ямар нэг халдлага гарсан тохиолдолд харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан билээ. 2024 оны наймдугаар сард Украины цэрэг Оросын Курск мужид нэвтрэн орсон. Тэр үед Хойд Солонгосын 10 мянган цэрэг Украины эсрэг дайнд оролцсон юм. Үүнээс 3000 нь амиа алдсан гэдэг БНСУ-ын тагнуулын мэдээ бий.

Яг одоогийн байдлаар Украины дайнд Хойд Солонгосоос 5000 цэргийн барилгачин, 1 мянган инженер, сапер ОХУ-ын талд байлдаж байгаа гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...