UBLife Logo
Дэлхий

Байгаль орчныг хамгаалж тэмцдэг 10 од

Байгаль орчныг хамгаалж тэмцдэг 10 од

Экологийн асуудал бидэнд бүгдэд нь хамаатай болсон өнөө үед дэлхийд алдартай жүжигчид, моделиуд, дуучид хүрээлэн буй орчноо хамгаалан дуу хоолойгоо өргөж байна. Үлгэр жишээ авч болох, амьдралын хэв маяг нь бусдад нэгийг ухааруулах 10 одыг нэрлэе.

Эмма Уотсон

Эмма Уотсон экологийн төдийгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг. Тэр 30 настай ч НҮБ-ын элч болж, Бангладешд очин шударга худалдааны эрхийн төлөө тэмцсэн гээд хийсэн зүйлийг нь дурдвал маш олон.

Леонардо ДиКаприо

Леонардо ДиКаприо жүжигчний авьяасаараа дэлхийн талыг байлдан дагуулсан бол одоо хүрээлэн буй орчноо хамгаалах сэдлийг хүн төрөлхтөнд өгч явна. Тэр олон төсөл, санаа хэрэгжүүлж, экологийг хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулж буй нэгэн. Приус машин унадаг нь мөн л байгаль орчны төлөө үйлдэл.

Жессика Альба

Энэ бүсгүй авьяаслаг жүжигчнээс гадна модель, олон хүүхдийн ээж, эко барааны “The Honest Company”-г үүсгэн байгуулагч.

Оливия Уайлд

Оливия Уайлд эко зүйлийг дэмжигчдийн нэг. Хүрээлэн буй орчныг хамгаалж дуу хоолойгоо өргөж яваа бүсгүй.

Кэмерон Диаз

Жүжигчин бүсгүй хүрээлэн буй орчныг хамгаалж дуу хоолойгоо өргөсөн анхдагчдын нэг. Бас хувийн эко брэндтэй.

Брэд Питт

2007 онд үүсгэн байгуулсан “Make It Right” сан нь катарина хар салхины дараа Шинэ Орлеаныг сэргээн босгохоор ажиллаж байв.

Брижит Бардо

Олон улсын амьтдыг хамгаалах сангийн тэргүүн, Брижит Бардо санг үүсгэн байгуулагч энэ эмэгтэй хүрээлэн буй орчин болон амьтдын эрхийг хамгаалахаар зоригтой тэмцдэг байлаа. 2025 онд нас барсан. Орон гэргүй амьтдын байрыг өөрийн хөрөнгөөр барьж, буян үйлдэж байсан.

Гвинет Пэлтроу

Жүжигчин бүсгүй 20 жилийн турш цэвэр эко амьдралыг баримталж, өөрийн “Goop” брэндээрээ дамжуулан экологийг хамгаалдаг.

Стелла Маккартни

Стелла дэлхийг хамгаалан дуу хоолойгоо өргөсөөр байна. Тэрээр амьтны гаралтай материал буюу арьс, үсээр хувцас хийх, өмсөхийг эрс эсэргүүцдэг.

Миучча Прада

Миучча дизайнерын хувьд экологийн төлөө тэмцдэг алдартнуудын нэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...