Германы топ модель Хайди Клумыг “Хэллоуины Хатан хаан” гэж бүгд мэднэ. Жил бүрийн аравдугаар сарын сүүлийн өдөр хүмүүс Хайдиг ямар хувцастай гарч ирэх бол хэмээн догдлон хүлээдэг. Тэрээр Клеопатра, эмгэн, сүнс, мангас, гүнж, харь гаригийн хүн, тэр байтугай чийгийн улаан хорхойн дүрд хувилж байв. Харин Клум энэ удаад загварын “Met Gala 2026” шоунд Хэллоуин маягаар хүрээд ирсэн нь шинжээчдийн хурц шүүмжлэлд өртлөө.
Дээд, тансаг загварын шоунд ирсэн түүнийг ихэнх хүн таниагүй төдийгүй “Энэ жилийн Мет Гала шоуны хамгийн муу хувцаслалт”-аар санал нэгтэй тодруулжээ. Үдэшлэгийн сэдэв нь “Костюмын урлаг” байсан бөгөөд Клум гантиг хөшөөний дүрд хувилсан байлаа.

