UBLife Logo
Хөгжим

BLACKPINK Лиса ДАШТ-ий нээлт дээр дуулна

BLACKPINK Лиса ДАШТ-ий нээлт дээр дуулна

Өмнөд Солонгосын “BLACKPINK” хамтлагийн дуучин Лиса АНУ, Канад, Мексикт болох хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд дуулахаар болжээ.

“The Athletic”-т бичсэнээр Лиса АНУ-д болох нээлтэд оролцохоор ФИФА-тай гэрээ байгуулсан байна. Ийнхүү тэрээр олимпын наадмын дараа ордог спортын том наадмын ёслолд оролцсон анхны эмэгтэй к-поп уран бүтээлч болж байгаа юм.

Лиса зургаадугаар сарын 12-нд Лос-Анжелес хотын “SoFi Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болох АНУ – Парагвайн багийн тоглолтын өмнө ая дуугаа өргөнө. Түүнтэй хамт тоглолтын өмнө болон завсарлагаар Кэти Перри, Future, DJ Sanjoy, Марилина Богадо нар тоглох юм.

Харин Мексикт болох нээлтийн ёслолд Maná, Алехандро Фернандес, Белинда, Tyla, Канадын нээлтэд Майкл Бубле, Аланис Мориссетт, Алессия Кара нар уригджээ.

Зохион байгуулагчид тоглолтын шүглийн дуунаас 90 минутын өмнө дуу хөгжмийн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...