UBLife Logo
Newsfeed

Дүрсийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Дуа Липа Самсунгаас $15 саяыг нэхэмжиллээ

Дүрсийг нь зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Дуа Липа Самсунгаас $15 саяыг нэхэмжиллээ

Британийн дуучин Дуа Липа “Samsung Electronics” компанийн эсрэг дор хаяж 15 сая ам.долларын нэхэмжлэл гаргаж, өөрийнх нь дүрсийг зөвшөөрөлгүйгээр сурталчилгаанд ашигласан гэж буруутгалаа.

Samsung брэнд нь Дуа Липагийн зургийг зурагтын сурталчилгаанд ашигласан бөгөөд тухайн зураг нь хэрэглэгчдэд түүнийг бүтээгдэхүүнийг албан ёсоор сурталчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэж үзжээ. Маргаанд дурдагдсан зураг нь “Dua Lipa - Backstage at Austin City Limits, 2024” нэртэй бөгөөд зохиогчийн эрх нь дуучинд хамаарах бүтээл аж. Уг зургийг Samsung-ийн ТВ-ийн хайрцаг дээр байрлуулсан байжээ.

Дуа Липа өнгөрсөн онд уг сурталчилгааны талаар мэдсэн даруйдаа Samsung-д зургийг ашиглахаа зогсоох хүсэлт гаргасан ч компанийн зүгээс “үл тоосон, хүйтэн хандсан” гэж мэдэгдсэн байна. Нэхэмжлэлд мөн Samsung түүний нэр хүнд, олон нийтийн танил байдлыг ашиглаж, зөвшөөрөлгүйгээр сурталчилгааны зорилгоор ашигласан гэж онцолжээ.

"Дөнгөж сая Самсунгаас авсан зурагтаа эвдчихлээ. Би Дуа Липагийн талд байна."

Одоогоор Samsung Electronics албан ёсны дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байгаа бөгөөд уг хэрэг шүүхийн шатанд шилжих төлөвтэй байна. Энэ маргаан нь алдартнуудын дүрс, нэр хүндийг сурталчилгаанд ашиглах эрх, зөвшөөрлийн асуудлыг дахин хөндөж, олон газар сануулга болж буй нь мэдээж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...