UBLife Logo
Загвар

Шилдэг It-girls нарын зөвлөж байгаа энэ зуны 7 тренд

Шилдэг It-girls нарын зөвлөж байгаа энэ зуны 7 тренд

Зуны улирал дөхөж, зузаан хувцсаа тайлан хаях цаг ирлээ. Энэ зуны загварын трендүүд хэдийн гарсан, It-girls нар хэдийн өмсөөд эхэлсэн. Тренд гэдэг ганц нэг өдөр шууд гарчихдаггүй, эхлээд загварын 7 хоногийн стрийтстайлаар дамжаад хаа нэгтэй сүлжээнд харагдсанаа нэг мэдэхэд инфлюенсер одод углаад эхэлсэн байдаг билээ. Энэ жилийн зуны загварын тренд хэмээн

7 зүйлийг тэд онцолж байна.

Пейсли хээ угалз

Пейсли хээ энэ улирлын гол зүйлийн нэг. Ийм хээтэй хэн нэг нь гарч ирсэн л бол зун эхэлжээ гэсэн тэмдэг. Топ, богино бошинз, банзал, алчуур. Бейсбол малгайн дээгүүр бандана зангидахад шазруун, дүрсгүй харагдах бол цагаан майкны дээгүүр хээтэй цамц задгай тавиад явах нь ч энэ жилийн тренд.

Жийнс биш өргөн өмд

Өргөн хөвсгөр өмд нь богино шорт, цагаан жийнс өмдийг шахан гаргасаар байна. Хоёр жилийн өмнө энэ зундаа энэ жийнс гээд тогтдог байсан бол одоо хөнгөхөн, өргөн өмд анхаарал татдаг болсон. Биед наалдахгүй хөнгөхөн, тун загварлаг харагдуулдаг. Энэ өмдийг жирийн майк, шулуун цамц, топ, жакеттай ч өмсөж болно. Дээгүүрээ авсаархан, доогуураа эрх чөлөөтэй.

Бохо “bohemian” даашинз

Эрх чөлөө гэдэг утгаараа энэ зун бохо “bohemian” даашинз эргэн ирж байгаа. Бэлхүүс барьсан хатуу нь биш нимгэн, зөөлөн, торон гээд л байгалийн салхийг санагдуулсан стиль. Наранд шарлагын газар, романтик зоог, хөгжмийн наадам хаанаа ч явж болно. Хөнгөхөн цүнх, сүрлэн малгай, том нарны шил нэмэхэд л Францын эрэг дээр явж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Савхин бүс, жирийн сандаал, том цүнхтэй ч хосолно.

Спорт шорт

Спорт шортыг зөвхөн биеийн тамирын танхим, өглөөний гүйлттэй холбож болохгүй. Урт, өргөн, эсвэл эсрэгээр богинохон загварын шорттой хотоор чөлөөтэй зугаалж болно. Дээгүүрээ пиджак, цамц, худи өмсөнө. Спорт шортыг сонгодог жакет, жирийн майктай хослуулахад илүү орчин үеийн харагдаж, том пүүз эсвэл нарийхан сандаал өмсөх нь одоо Баруунд моодонд ороод байгаа юм.

Том нарны шил bug eye

Энэ зун элдэв аксессуар чухал үүрэг гүйцэтгэхээс хамгийн гол нь нарны шил. Үүнд bug eye том нарны шилнүүд тэргүүн байрт итгэл төгс орж байгаа. Нүүрний бараг талыг хаасан нарын шил хуучны сайхан үеийг санагдуулсан ретро загвар юм. Сүүлийн хэд хэдэн загварын шоун дээр Saint Laurent, Chloé нарны шилийг ихэд анхаарч байлаа. Жирийн жийнс, майктай ч том нарны шил зүүхэд л хүмүүсийн нүдэнд таны хувцасны үнэ хэд дахин өсөөд ирнэ гээд бод.

Цэгэн хээ Polka dot

Рolka dot буюу цэгэн хээ байн байн эргэн моодонд ордог ч энэ зун өөр шүү. Даашинз, топ, банзал дээрх цэгэн хээ хэний ч сэтгэлийг татна. Гэхдээ хар цагаан биш олон өнгийн байвал зүгээр.

Улаан гутал

Дээд дурдсан трендүүд дээр нэмээд улаан гутал, сандаал, таавчиг юу ч байсан загварыг илүү хурц сонирхолтой болгож өгнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...