UBLife Logo
Спорт

Анарбилэг “cobrazera” Шилдэг залуу тоглогчийн чансааны 4-т бичигдлээ

Анарбилэг “cobrazera” Шилдэг залуу тоглогчийн чансааны 4-т бичигдлээ

HLTV.org сайтаас CS2 төрлийн Шилдэг залуу 50 тоглогчийн жагсаалтыг гаргалаа. “FUT” багийн 17 настай литва тоглогч Дзюгас “Dziugss” Стефонавичюс чансааг тэргүүлсэн байна. Түүний дараа “Ninjas in Pyjamas”багийн польш залуу Kacper "xKacpersky" Gabara, “FUT” багийн украин тоглогч Дмитрий “dem0n” Мирошниченко нар орсон. Манай Анарбилэг “cobrazera” Ууганбаяр 4-т бичигдлээ. Өмнөх чансаанд манай тамирчин 21-т орж байсан юм.

Монгол тамирчдаас “Chinggis Warriors” багийн Золбаяр 'tikuak' Чимэдцэрэн 38-д, Ялалт 'yAmi' Оюунбилэг энэхүү жагсаалтын 50-д жагслаа.

Анарбилэг "cobrazera" Uuganbayar 2005 оны 3 сарын 18-нд төрсөн. “Qube E-Sports” багт 2023-2024 онд, “ 2024-2025 онд “The Huns Esports” багт тоглосон. Энэ жилээс эхлэн “The Mongolz”-д нэгдээд байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...