Цахим спортын HLTV порталаас CS 2 төрлийн хамгийн алдартай 10 тоглогчийг нэрлэлээ. Фенүүдийнхээ тоогоор нэгдүгээр байрт “BCGame” багийн мэргэн буудагч Александр “s1mple” Костылев орлоо. Тус сайтын “s1mple”-ийн хуудсыг 42746 хүн дагадаг байна.
Түүний дараа Никола “NiKo” Ковач 24 мянга, Илья “m0NESY” Осипов 23 мянгаар жагссан байна.

