Энэ сарын 23-нд Дагестаны Каспийск хотод чөлөөт бөхийн Дагестан, Умард Осети-Аланийн шигшээ багийн халз тулаан явагдах гэж байна. Ялсан баг 10 сая рубль, ялагдсан нь 5 сая рублийн шагналтай. Тэнцвэл шагналыг хоёр багт тэнцүү хуваах юм. Аланид болсон сүүлийн тэмцээн 5:5 харьцаатай тэнцсэн. Харин 2025 оны 12 дугаар сард Москвад болсон PWL-6 тэмцээнд Дагестаны шигшээ 7:3 илүүрхэж байлаа.
Дагестаны шигшээ баг:
57 кг — Муса Мехтиханов
61 кг — Завур Угуев
65 кг — Башир Магомедов
70 кг — Ибрагим Ибрагимов
74 кг — Имам Ганишов
79 кг — Ахмед Усманов
86 кг — Аманула Расулов
92 кг — Аманула Гажимагомедов
97 кг — Абдулрашид Садулаев
125 кг — Абдулла Курбанов

Умард Осети-Аланийн шигшээ баг
57 кг. Артем Гобаев
61 кг. Азамат Тускаев
65 кг. Алик Хадарцев
70 кг. Давид Баев
74 кг. Заурбек Сидаков
79 кг. Таймураз Салказанов
86 кг. Артур Найфонов
92 кг. Арслан Багаев
97 кг. Алан Багаев
125 кг. Андрей Бестаев
