Португалын хөлбөмбөгийн холбооноос ирэх сард эхлэх ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Шинжээчдийн үзэж байгаагаар тун хүчирхэг энэ багт 41 настай Криштиану Роналду дуудагдсан. Тэрээр 6 дахь удаагаа ДАШТ-д оролцох гэж байна.
Португалын шигшээ баг хэсгийн шатанд Конго, Узбекистан, Колумбийн багтай таараад байгаа билээ.

Португалын шигшээ баг
Хаалгач: Диогу Кошта ("Порту"), Хосе Са ("Вулверхэмптон"), Руи Силва ("Спортинг"), Рикарду Велью ("Генчлербирлиги");
Хамгаалагч: Нуну Мендеш ("ПСЖ"), Матеус Нунес ("Манчестер Сити"), Диогу Дало ("Манчестер Юнайтед"), Нелсон Семеду ("Фенербахче"), Жоау Канселу ("Барселона"), Гонсалу Инасиу ("Спортинг"), Ренату Вейга ("Вильярреал"), Рубен Диаш ("Манчестер Сити"), Томаш Араужу ("Бенфика");
Хагас хамгаалагч: Рубен Невеш ("Аль-Хиляль"), Жоау Невеш ("ПСЖ"), Саму Кошта ("Мальорка"), Витинья ("ПСЖ"), Бруну Фернандеш ("Манчестер Юнайтед"), Бернарду Силва ("Манчестер Сити").
Довтлогч: Криштиану Роналду ("Аль-Наср"), Жоау Феликс ("Аль-Наср"), Рафаэл Леау ("Милан"), Франсиску Тринкан ("Спортинг"), Педру Нету ("Челси"), Франсишку Консейсау ("Ювентус"), Гонсалу Гедеш ("Реал Сосьедад"), Гонсалу Рамуш ("ПСЖ").
