Олон улсын Канны кино наадам энэ сарын 23-нд өндөрлөнө. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн одод улаан хивсэн дээгүүр алхаж, улс орноо сурталчилсаар байна. Тайландын гурван төлөөлөгч болох Вина Павина Сингх, Йоко Апхасра, Люк Исикава нар олон нийтийн анхаарлыг ихэд татлаа.

Тайландын инфлюенсер Йоко Тхонг “Канн-2026” наадмын улаан хивсэн дээр “L’Oréal Paris” брэндийн хүндэт зочны хувиар гарч ирлээ.

Харин Вина Павина Сингх Каннд хоёр дахь удаагаа ирж байгаа нь энэ. Энэ удаад Вина “Manish Vaid” брэндийг албан ёсоор төлөөлж байна. Түүний даашинзын хээ угалз нь Тайландын үзэсгэлэнт байгалийг илэрхийлжээ.

Йоко цэцгэн хээтэй хар даашинзтай, үсээ задгай тавьжээ.

Харин Люк Исикава цагаан костюм, цагаан цамцтай гарч ирсэн.

Наадмын зочид, үзэгч нар Тайландын гурвалыг тун сайхан харагдсаныг тэмдэглэж байлаа.

