UBLife Logo
Newsfeed

Зуны онцгой хөгжмийн наадам | Green Stage Music Festival тун удахгүй

Зуны онцгой хөгжмийн наадам | Green Stage Music Festival тун удахгүй

Зуны халуун өдрүүд айсуй энэ үед Улаанбаатарын хөгжмийн холбогдолтой үйл явдлууд дунд нэгэн шинэ томоохон арга хэмжээ нэмэгдэж байна. ХААН Банк 35 жилийн ойн хүрээнд “Green Stage Music Festival”-ийг 2026 оны 6-р сарын 13-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар боллоо.

Энэ бол зөвхөн тоглолт биш. Харин хөгжим, хотын соёл, тогтвортой хөгжлийн санааг нэг тайзан дээр зангидсан Монголын анхны “ногоон” хөгжмийн наадам болж өргөжиж байгаа төсөл юм.

🌿 “Ногоон асар”-аас эхэлсэн аялал фестиваль болж тэллээ

Анх 2017 онд Playtime наадмын талбайд жижигхэн санаа хэлбэрээр гарч ирсэн “Ногоон асар” өнөөдөр илүү өргөн утга, илүү том зорилготой болжээ.

Жил бүрийн турш зөвхөн хөгжим тоглох орон зай байхаас гадна байгальд ээлтэй хэрэглээ, тогтвортой хөгжлийн ойлголтыг залууст хүргэх оролдлого ийнхүү бүрэн хэмжээний хөгжмийн фестиваль болон хувирч байна.

🎶 Нэг тайзан дээр олон өнгө, олон урсгал

“Green Stage Music Festival” нь рок, поп, хип хоп, этно зэрэг олон урсгалыг нэг дор нэгтгэж, Монголын үе үеийн уран бүтээлчдийг нэгэн орой дор цуглуулах зорилготой.

Зохион байгуулагчид “хамгийн онцгой lineup”-ыг удахгүй танилцуулах гэж байгаа бөгөөд оролцох уран бүтээлчид ар араасаа зарлагдсаар байна.

💳 Digi оноо цуглуулаад тасалбараа бэлгэнд аваарай

ХААН Банкны харилцагчид Digi Pay аппликэйшн ашиглан өдөр тутмын төлбөр тооцоогоо хийх бүрдээ оноо цуглуулаад, тухайн оноо 3500 хүрмэгц тасалбараа идэвхижүүлэх боломжтой. Гэхдээ оноо хасагдахгүй, оноогоо дахин өөр газруудад зарцуулах боломжтой. Гоё биш гэж үү? Яаж оноо цуглуулахыг эндээс хараарай.

📱 Ногоон өнгийг “хайж” болох зуны уралдаан

Фестивалийн уур амьсгалыг дагуулан #ColorHuntingReelsCompetition зарлагдаж, ногоон өнгийг хамгийн бүтээлч байдлаар харуулсан Reels видеонуудыг шалгаруулах уралдаан эхэлжээ.

Навчис, хотын гэрэл, өдөр тутмын жижиг деталь хүртэл энэ зуны ногоон түүхийн нэг хэсэг болох боломжтой.

✨ Энэ зун бол хөгжим + хот + ногоон ирээдүй

2017 онд эхэлсэн жижиг санаа ийнхүү 2026 онд бүрэн хэмжээний хөгжмийн наадам болж өргөжиж, зуны хамгийн том тайзан дээр буухад бэлэн болжээ.

🗓 2026.06.13

📍 Төв цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 💚

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...