UBLife Logo
Newsfeed

Юнител групп брэндийн өнгө төрхөө шинэчилж илүү тодоор асаж эхэллээ

Юнител групп брэндийн өнгө төрхөө шинэчилж илүү тодоор асаж эхэллээ

Монголын харилцаа холбоо, технологийн салбарт 20 жилийн турш тасралтгүй өөрчлөлт, хөгжлийг түүчээлж ирсэн Юнител групп өөрсдийн шинэчлэл, алсын хараагаа танилцуулж, ойн босгон дээрээ дараагийн томоохон алхмаа хийлээ. Тус шинэчлэл нь зөвхөн лого өөрчилсөн шийдэл биш бөгөөд брэндийн мөн чанар, үнэт зүйл, ирээдүйн чиг хандлагыг илүү тодорхой илэрхийлсэн цогц rebranding болж байгаагаараа онцлог юм.

“Шинэчлэл бол тэдний мөн чанар”

Юнител группийн хувьд шинэчлэл гэдэг бол тэдний амин сүнс, брэндийн мөн чанарын илэрхийлэл юм. Харин 2026 оны энэхүү шинэчлэлээр тэд 20 жилийн турш хэрэглэгчдийн ой тойнд хоногшсон логоны танил дүр төрхөө хадгалж илүү минимал, орчин үеийн визуал систем рүү шилжсэн байна.

Шинэ бичиглэл нь өмнөхөөсөө илүү өргөн шийдэлтэй болсон нь бизнесийн тэлэлт, өөртөө итгэх итгэл, өсөлтийг илэрхийлжээ. Мөн ирээдүйг илэрхийлэх өнгө аяс, үсгийн нарийн сэтлэлүүд нь тасралтгүй шинэчлэгдэж, ирээдүйн өөрчлөлтөд үргэлж бэлэн байх агуулгыг шингээсэн аж.

Илүү жижиг. Гэхдээ тод

Юнителийн таних тэмдэг болсон арга билэг нь мөн шинэчлэгджээ. Үндсэн хэлбэрээ хадгалж илүү цэгцтэй, тэнцвэртэй зохиомжтой болж өөрчлөгдсөн байна. Юнител группийн зүгээс энэхүү шинэчлэлээ “брэндийн дараагийн алхам” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд цаашид хэрэглэгчдэдээ зориулсан олон гайхалтай гэнэтийн бэлгүүд хүлээж буйг зарласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...