UBLife Logo
Кино

Жүжигчин Ким Гю Рид халджээ

Жүжигчин Ким Гю Рид халджээ

БНСУ-ын Чонно тойргийн Цагдаагийн газрын мэдээлснээр алдартай жүжигчин Ким Гю Риг дээрэмдэхийг завджээ. Энэ сарын 20-ны 21:00 цаг орчим гэмт хэрэгтэн Сөүлийн ойролцоох Букчон Ханок тосгон дахь гэрт нь нэвтрэн орсон байна. Энэ үед Ким найз бүсгүйн хамт байсан бөгөөд хэрэгтэн тэднийг айлган сүрдүүлж, 30 сая вон өгөхийг шаардсан байна. Харин хэрэгтний анхаарал сарнисныг ашиглан тэд гадагшаа зугтан гарч чаджээ. Цагдаагийн эргүүл дуудлагаар ирэхэд хоёр эмэгтэй зодуулж, нүдүүлсэн, хүнд гэмтсэн байдалтай байсан байна.

Гэмт этгээд зугтсан ч гурван цагийн дараа өөрөө Цагдаагийн хэсэгт ирж, гэм буруугаа хүлээжээ. Хэрэгтэн 40 настай бөгөөд жүжигчин эмэгтэйг таньдаггүй байсан гэж мэдүүлсэн ч Цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...