UBLife Logo
Спорт

Нацү башё: Монгол бөхчүүдийн амжилт

Нацү башё: Монгол бөхчүүдийн амжилт

Японы нийслэл Токио хотноо өчигдөр мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн өндөрлөлөө. Озэки Киришима, комүсүби Вакатакакагэ нар халз барилдаж, Вакатакакагэ дээд зиндаанд хоёр дахиа түрүүллээ. Киришима ирэх долоодугаар сард Нагояд ёкозүна цолны төлөө барилдах болно. Монголоос төрсөн озэки болгон ёкозүна болж байгаа билээ. Гэхдээ холбооноос нэг болзол тавьсан нь Нагояд хоёр ёкозүна, озэки Котозакүра, Сэкивакэ Аонишики нар барилдан, тэдэнтэй өрсөлдөж түрүүлбэл аварга цол олгох юм.

Харин “Төмөр хүн” Тамаваши 2 даваа, 13 унаатайгаар жюүрёод унахаар боллоо. 13 жилийн дараа жюүрёод барилдахаар болсон түүний дээд зиндаанд дараалан барилдсан, давсан рекордууд зогсож, нэгэн түүх өндөрлөлөө. Гэхдээ манай бөх ирэх башёд сайн барилдаж, дээд зиндаандаа хурдан эргэн ирнэ гэж зарласан тул ямар ч гэсэн зодог тайлахгүй нь тодорхой байна.

Монголчууд энэ тэмцээний хоёр зиндаад нь түрүүлсэн билээ. Санданмэд түрүүлсэн Асахифүжи мэргэжилд ороод нэг ч уналгүй, 21 дараалан ялаад байна. Дээд зиндааны бөхчүүд ирэх сарын 13-14-нд Францын Парис хотод тэмцээнтэй. Оонокацү Б.Чойжилсүрэн болон Өвөр Монголын Дайсэйзан А.Асгахад ирэх тэмцээнд дээд зиндаанд барилдана.

2026 оны Зуны тэмцээн

Ёкозүна Хоошёорюү 0-2-13 гэмтсэн

Озэки Киришима 12-3 үзүүрлэсэн

М-7 Чиёошёома 5-10

М-8 Оошёома 8-7

М-8 Асахакүрюү 5-10

М-13 Тамаваши 2-13

М-14 Роога 9-6

Жюүрёо

З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн 9-6

З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 7-8

З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар 9-6

Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц 9-6

Б12 Тамашёохо Э.Энхманлай 8-7

Макүшита

З-3 Ваканофүжи Т.Бөхчулуун 2-0-5 гэмтсэн

Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат 3-4

З-18 Казэноүми Ц.Билгүүн 2-5

З-39 Тацүбаяма М.Буянтогтох 5-2

З-46 Тэнросэй С.Лувсангомбо 3-4

Б-48 Саданохикари Д.Наранцогт 4-3

Санданмэ

З-2 Госэйзан Б.Мөнх-Од 5-2

З-6 Асахифүжи Б.Очирсайхан 7-0 түрүүлсэн

З-23  Сачинофүжи Ганзориг Оргил 5-2

З-55 Тэншёояма Г.Отгонбат 6-1

Жонокүчи

З-15 Хакүгэцүро А.Сүхбат 7-0 түрүүлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...