UBLife Logo
Newsfeed
Математикийн томьёогоор урлагийг бүтээгч Хамид Надери Йеганех

Математикийн томьёогоор урлагийг бүтээгч Хамид Надери Йеганех

Түүнийг Хамид Надери Йеганех гэдэг. Тэрээр Ираны математикч, дижитал уран бүтээлч. Зөвхөн математик томьёо, функцүүд ашиглан гайхалтай уран зураг мэт дүрслэлүүд бүтээдгээрээ алдартай.

Хамидийнн бүх уран бүтээлийг математик ойлголтоор нарийн тайлбарлах боломжтой гэнэ. Тригонометр функц, экспоненциал функц, Фибоначчийн дараалал зэрэг математикийн аргыг гаргууд ашиглаж, уран зураг мэт дүрслэл бүтээдэг байна.

Түүний олон ч бүтээл дэлхийд танигдсан. Түүний уран бүтээлүүдийг ил захидал, сэтгүүлийн нүүр зураг, сурах бичиг зэрэг олон төрлийн хэвлэлд ашиглажээ. Тухайлбал “9,000 Ellipses” нэртэй бүтээл нь 2017 оны арваннэгдүгээр сарын “The American Mathematical Monthly” сэтгүүлийн нүүр зураг болсон аж.

Үүгээр ч зогсохгүй Оксфордын их сургуулиас хэвлэн гаргадаг математикийн сурах бичгүүдэд хүртэл түүний бүтээлүүд багтжээ. Мөн өнгөрсөн онд НҮБ-ийн зохион байгуулсан Олон улсын математикийн өдрөөр өөрийн бүтээлүүдийн талаар илтгэл тавьсан байна.

Хамид хоёр үндсэн аргаар бүтээлээ туурвидаг. Эхний арга нь санамсаргүй байдлаар олон тооны математик томьёо үүсгэж, тэдгээрээс сонирхолтой хэлбэртэй дүрсүүдийг сонгон гаргаж авах явдал юм. Дараа нь тухайн дүрсийг илүү тод, бодитой болгохын тулд томьёонууддаа бага зэрэг өөрчлөлт хийж, өвөрмөц хээ, дүрслэлүүдийг бий болгодог байна.

Хоёр дахь арга нь тодорхой зорилтот дүрс буюу шувуу, цэцэг зэрэг хэлбэрийг бүтээхийн тулд олон төрлийн математик тэгшитгэлийг нарийн тааруулан зохиох явдал юм. Мөн түүний инстаграм хуудаснаас тухайн бүтээлүүдийг ямар математик гаргалгаагаар бүтээснийг харах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...