“Ромын Хамба Лев XIV хиймэл оюун ухааныг хязгаарлахыг уриаллаа. Энэ уриалга түүний шинэ илгээлтэд (Magnifica Humanitas) дурдагдлаа” гэж Vatican News мэдээллээ.
Хамба лам “Бурхан багшийн бүтээсэн хүн төрөлхтөн өнөөдөр том сорилтын өмнө ирээд байна. Эсвэл шинэ Вавилоны цамхаг барих, эсвэл Бурхан, хүн төрөлхтөн хамтдаа амьдрах хот барих гэсэн сонголт байна” гэж онцолсон байна. Түүний бодлоор технологийн том компаниудын эзэмшиж байгаа алгоритмууд нь "хүнлэг бус байдлын шинэ хэлбэрт" хүргэж болзошгүй гэнэ. Тиймээс улс орнуудын засгийн газарт хандан, хиймэл оуюн ухаанд хязгаарлалт, зохицуулалт хийхийг уриалсан байна.
Мөн хиймэл оюуны балгаар маш олон хүн ажилгүй болох эрсдэлтэй гээд цэрэг дайны салбарт ч хиймэл оюун аюултай, хүний удирдлагаас гарах магадлал өндөр гэдгийг сануулжээ.
