NBA лигийн энэ улирлын тоглолтууд дуусах дөхсөөр байна. Өнөөдөр өглөө лигийн плей-оффын хагас шигшээ тоглолт болж, “Кливленд Кавальерс” баг талбайдаа “Нью-Йорк Никс”-ийг хүлээн авсан. Тоглолт 93-130 зочдын ялалтаар өндөрлөж, Нью-Йоркийн баг цувралыг итгэл төгс 4:0 тэргүүлэн, 1999 оноос хойш анх удаа финалд шалгарлаа. Одоо тэд “Сан-Антонио Спёрс” — “Оклахома-Сити Тандер” багуудын ялсантай аваргын бөгжний төлөө өрсөлдөх болно. Тэнд цувралын харьцаа 2:2 тун өрсөлдөөнтэй явагдаж байгаа билээ.

НБА
Плей-офф
Кливленд – Нью-Йорк 93:130 (26:38, 23:30, 22:30, 22:32)
Rocket Arena
Кливленд - Митчелл (31), Э.Мобли (15 + 7 сам), Харден (12), Аллен (6), Струс (5) – гараа; Брайант (10), Эллис (5), Меррилл (5), Тайсон (2), Томлин (2), Уэйд (0), Портер (0), Проктор (0).
Нью-Йорк - Таунс (19 + 14 сам), Ануноби (17 + 7 сам), Брансон (15), Брижес (15), Харт (6 + 11 сам + 6 дам) – гараа; Шэмет (16), Макбрайд (11), Робинсон (8 + 10 сам), Колек (8), Дадье (6), Альварадо (4), Кларксон (3), Хукпорти (2), Диавара (0).
