UBLife Logo
Спорт

“Реал”-ыг "голсон" Испанийн шигшээ баг

“Реал”-ыг "голсон" Испанийн шигшээ баг

Испанийн хөлбөмбөгийн холбооноос 2026 оны ДАШТ-д оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа. Шигшээд 13 багийн 26 тоглогч дуудагдсан дотор Мадридын “Реал” багаас нэг ч тамирчин байсангүй. Испанийн баг 2002 оны Европын АШТ-д “Реал” багаас нэг ч тоглогч дуудаагүй оролцож байсан ч ДАШТ-д анх удаа Эзэн хааны багийн гишүүнгүй оролцох гэж байна. Ахлах дасгалжуулагч Луис де ла Фуэнте энэ талаар “Би үндэсний шигшээ багийн дасгалжуулагч. Надад энэ тоглогчид ямар багийнх гэдэг нь хамаагүй. Тэд шигшээ багийн тамирчид” гэж хэлжээ. Испанийн шигшээ баг хэсэгтээ Кабо-Верде, Саудын Араб, Уругвайтай тоглох хуваарьтай байгаа билээ.

Испанийн шигшээ баг

Хаалгач: Унаи Симон (Атлетик), Давид Райя (Арсенал), Жоан Гарсия (Барселона);

Хамгаалагч: Марк Кукурелья (Челси), Алекс Гримальдо (Байер), Эмерик Лапорт (Атлетик), Пау Кубарси, Эрик Гарсия (Барселона), Маркос Льоренте, Марк Пубиль (Атлетико), Педро Порро (Тоттенхэм);

Хагас хамгаалагч: Педри, Гави (Барселона), Фабиан Руис (ПСЖ), Мартин Субименди (Реал Сосьедад), Микель Мерино (Арсенал), Родри (Манчестер Сити), Алекс Баэна (Вильярреал);

Довтлогч: Микель Ойарсабаль (Реал Сосьедад), Нико Уильямс (Атлетик), Йереми Пино (Кристал Пэлас), Ферран Торрес, Дани Ольмо, Ламин Ямаль (Барселона), Борха Иглесиас (Сельта), Виктор Муньос (Осасуна).

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...