UBLife Logo
Дэлхий

Казахстан “Сибирийн хүч-2” хоолойг Монголоос булаах гэж байна

Казахстан “Сибирийн хүч-2” хоолойг Монголоос булаах гэж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д айлчлах үеэр хоёр талаас “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг барих талаар ахиц дэвшилд хүрээгүй билээ. Хятадын талаас нэгдүгээрт хийн үнийг буулгах, хоёрдугаарт эрчим хүчний салбарт нэг улсаас хараат байдалд орохыг хүсэхгүй байгаа, гуравдугаарт өмнөх шиг байгалийн хийн хэрэгцээ тийм их байхгүй байгаа зэрэг шалтгаанаар “Сибирийн хүч-2” хоолойг барих талаар хүч гаргаагүй.

Харин Ерөнхийлөгч В.Путин Казахстанд айлчлахад байгалийн хийн хоолойн асуудал Астанад сөхөгдлөө. Казахстаны засгийн газар тус байгалийн хийн хоолойг Монголын нутгаар биш Казахстаны нутгаар дамжуулан тавихыг хэдэн жил лоббидож байгаа. Казахстаны Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов “Евразийн эдийн засгийн форум” дээр “Бид ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай нутгаар тавиасай гэж хүсэж байна. Манай улс бүх баталгааг гарган өгч чадна” гэж илтгэсэн билээ. Энэ хоолой  хэдэн жилийн турш Орос, Монгол, Казахстан улсуудын ашиг сонирхлыг шууд хөндөж байгаа юм.

Казахстаны нутгаар дамжвал санхүүгийн орлого орно, хямд байгалийн хийтэй болно гээд Астана “Сибирийн хүч-2” хоолойг яаж ийгээд өөртөө авахыг хүсэж байгаа нь илт. Ялангуяа Монголын нутгаар дамжуулах төсөл гацаад байгаа энэ үед Казахстан илт идэвхтэй ажиллах боллоо. Тиймээс тэд ОХУ, БНХАУ-д хандан, Казахстанаар дамжих маршрут илүү өгөөжтэй гэж батлахыг оролдож байна. Эрчим хүчний сайд Ерлан Аккенженов Казахстаны дэд бүтэц Монголоос илүү хөгжилтэй, дэвшилтэй гэж онцолсон байдаг.  

ОХУ-ын хувьд Монголын маршрут нь зураг төсөл бараг гарсан, Буриадыг мөн хийгээр хангах боломжтой төсөл бол Казахстаны маршрут нь богинохон ч илүү үнэтэй тусаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...