UBLife Logo
Дэлхий

Европын холбоо Temu-г €200 саяар торгосноо зарлав

Европын холбоо Temu-г €200 саяар торгосноо зарлав

Европын холбооноос Хятадын цахим дэлгүүр Temu-д хүүхдийн аюултай тоглоом, эвдэрхий болон хуурамч бүтээгдэхүүн зарж байсан хэмээн 200 сая еврогийн торгууль оноожээ. Тус дэлгүүрээс худалдаалж байгаа барааны ашиглалтын эрсдэл, хэрэглэгчдэд учруулж болох хохирлыг урьдчилан тооцоолж, шалгаж үзэх ёстой байсан гэж Европын холбооноос мэдэгдсэн байна.

Харин Temu компаниас тус шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, 200 сая еврогийн торгуулийг хэт их байна гэж заргалджээ.

Европын холбоо 2024 оны аравдугаар сараас эхлэн тус цахим дэлгүүрийн барааг шалгаж эхэлсэн бөгөөд 2025 оны долоодугаар сард Temu хуурамч бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэхээс хамгаалах гол дүрэм журмыг зөрчсөн гэж тогтоосон байна. Зай зэрэг цэнэглэх төхөөрөмжийн ихэнх нь чанарын шаардлага хангахгүй, аюул учруулах эрсдэлтэй байжээ. Мөн хүүхдийн тоглоомуудаас химийн бодис, хүүхэд залгиж болохоор эд зүйлсийг олноор илрүүлжээ.

Европын холбооноос Temu-д наймдугаар сарын 28-наас өмнө торгуулиа төлж, дахин зөрчил гаргахгүй гэсэн төлөвлөгөө гаргаж өгөхийг шаардсан байна. Үүний дараа хоёр сарын турш хянаж үзээд Европын зах зээлд үлдээх эсэхээ шийдэх гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...