UBLife Logo
Дэлхий

“Дональд Трамп” нэртэй бухын амийг аварлаа

“Дональд Трамп” нэртэй бухын амийг аварлаа

Бангладешид “Дональд Трамп” нэртэй альбинос бух олны анхаарлыг татсан ч удахгүй Ид аль-Адха (Курбан-байрам) хэмээх исламын баярын үеэр тэнгэрт өргөх тахилд явах болсныг бид мэдээлсэн. Гадаад, дотоодоос олон хүн бухын маш ховор цагаан арьс, үсийг харахаар ирдэг болжээ. Олон хүн түүний үсийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үстэй яг адилхан хэмээн ярилцаж байна.

Харин бух олон нийтийн сүлжээнд хэт алдаршснаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын уур хилэнгээс эмээсэн бололтой Бангладешийн Засгийн газраас ховор үхрээр тахил өргөхийг хориглосон байна.

Тус улсын ДХЯ-ны сайд Салахуддин Ахмед бухын эзэнд төлбөр төлж, Дакка дахь амьтны хүрээлэнд авчрахыг тушаажээ.

Бухын эзэн Зиауддин Мридха бухаа өдөрт 4 удаа угааж, зочид ирэхээс өмнө “халимаг” үсийг нь самнаж янзалдаг. Хэт олон хүн үзэх гэж ирснээс бух сүүлийн үед тураад байгаа тул үхрээ үзүүлэх цагийн хуваарь хүртэл гаргасан байжээ. Харин одоо “Дональд Трамп” амьтны хүрээлэнд амь насандаа санаа зоволгүй амар тайван аж төрөх боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...