UBLife Logo
Спорт

2026 оны шилдэг тоглогчдын жагсаалтад Б.Өсөхбаярыг оруулжээ

2026 оны шилдэг тоглогчдын жагсаалтад Б.Өсөхбаярыг оруулжээ

Цахим спортын CS2 төрлийн шинжээч Алекс "Maiusnake" Элленберг “IEM Cologne Major 2026” тэмцээний өмнө 2026 оны шилдэг тоглогчдын хувийн чансаа гаргаснаа танилцууллаа. Түүний чансааны эхний аравт зөвхөн Team Falcons, Team Spirit, Team Vitality, Natus Vincere,  FURIA багийн тоглогчид багтжээ. Харин 13-т “The MongolZ” багийн Өсөхбаяр "910" Банзрагчийг нэрлэсэн байна.

1, Матье "ZywOo" Эрбо;

2, Данил "donk" Крышковец;

3, Шахар "flameZ" Шушан;

4, Илья "m0NESY" Осипов;

5, Робин "ropz" Коль;

6, Кайке Сильва "KSCERATO" Серато;

7, Дмитрий "sh1ro" Соколов;

8, Дрин "makazze" Шакири;

9, Максим "kyousuke" Лукин;

10, Валерий "b1t" Ваховский;

11, Данил "molodoy" Голубенко;

12, Никола "NiKo" Ковач;

13, Өсөхбаяр "910" Банзрагч;

14, Никита "HeavyGod" Мартыненко;

15, Виктор "Staehr" Штер;

16, Игорь "w0nderful" Жданов;

17, Али "Wicadia" Хайдар Ялчин;

18, Лотан "Spinx" Гилади;

19, Дориан "xertioN" Берман;

20, Лав "phzy" Смидебрант.

Өсөхбаяр “910” Банзрагч 23 настай. Тэрээр мэргэн буудлага, хурдац, мэдрэмж, клач үе дэх итгэлтэй байдлаараа ялгардаг. Түүний тоглолтын арга барилыг хатуу ширүүн, тайван гэж  тодорхойлж болно. Хүчтэй өрсөлдөгчийн эсрэг амжилттай тоглож, ялалтыг өөрийн талд авчирдаг. 2022 оноос мэргэжлийн замналаа эхлүүлж, “Born in Mongolia”, D13, “Clutch Gaming” зэрэг багт тоглож байсан. 2023 онд The MongolZ багт шилжиж, дэлхийн дэвжээнд гарсан. Б.Өсөхбаяр “YaLLa Compass 2024” тэмцээний Шилдэг тоглогчоор шалгарч байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...