UBLife Logo
Спорт

Хакүхогийн Миягино дэвжээг бүр мөсөн хаалаа

Хакүхогийн Миягино дэвжээг бүр мөсөн хаалаа

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж, Миягино дэвжээг бүр мөсөн хаах шийдвэр гаргалаа. Эзэн хааны цомыг 45 удаа хүртсэн их аварга Хакүхогийн дэвжээ ийнхүү устаж байна.

2024 оны дөрөвдүгээр сард Хокүсэйхогийн дэглэлтийн хэргээр Миягино дэвжээ хаагдаж, бөхчүүд нь Исэгахама дэвжээнд түр зуур шилжиж байсан билээ. Холбооноос өнөөдөр энэхүү түр зуур шилжилтийг цуцалсан тул бөхчүүд Исэгахама дэвжээний бөх болж байгаа юм.

Гүйцэтгэх зөвлөлөөс “Миягино дэвжээ хаагдсанаас хойш 2 жил өнгөрсөн. Хакүхо ч холбооноос гараад 1 жил болж байна. Миягино дэвжээг сэргээх, авах гэсэн хүсэлт холбоонд ирэхгүй байгаа тул энэ дэвжээг хаах шийдвэрийг олонхын саналаар гаргалаа” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
3
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...