UBLife Logo
Спорт

Улаанбаатар Их Дуулга: Абэ Үта тэргүүтэй Японы шигшээ баг

Улаанбаатар Их Дуулга: Абэ Үта тэргүүтэй Японы шигшээ баг

Энэ сарын 19-21-ны өдрүүдэд “AIC STEPPE ARENA”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох “Улаанбаатар их дуулга” тэмцээн нь “Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой. Одоогийн байдлаар 61 орны 484 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Жүдогийн эх орон Японы багаас тун хүчирхэг баг оролцохоор бэлтгэлдээ гараад байгаа юм.

Японы шигшээ баг

Эрэгтэй

60 кг: Нагаяма Рюжү – олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхий, Азийн аварга, ДАШТ-ий 2 хүрэлтэй

66 кг: Такэока Такэши – ДАШТ-ий алт, мөнгөн медальтай

73 кг: Танака Рюга – идэрчүүдийн дэлхийн аварга

81 кг: Оино Юүхэй – Японы 3 удаагийн аварга

90 кг: Мүрао Санширо – олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн хошой аварга

100 кг: Масүчи Рёотаро – Японы АШТ-ий мөнгө, хүрэл медалтай

+100 кг: Накано Канта – Японы хошой аварга

Эмэгтэй

48 кг: Кога Вакана – дэлхийн мөнгө, хос хүрэл медальт, Азийн аварга

52 кг: Абэ Үта – олимпын аварга, дэлхийн 5 удаагийн аварга

57 кг: Омори Акари – Азийн АШТ-ий хүрэл медальт

63 кг: Кажү Харүка – дэлхийн аварга, Азийн аварга

70 кг: Танака Шихо – дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын 3 удаагийн аварга, Азийн аварга

78 кг: Икэда Күрена – ДАШТ-ий хүрэл медальт

+78 кг: Арай Мао – ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...