Канад, Мексик, АНУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багуудын эцсийн мэдүүлэг тодорхой боллоо. Английн “Манчестер Сити” багаас ДАШТ-д хамгийн олон тоглогч оролцохоор болжээ. Тус багаас 19 тоглогч 12 шигшээ багт дуудагдсан байна.
1. Манчестер Сити, Англи — 19 тоглогч, 12 шигшээ;
2. Бавари, Герман — 18 тоглогч, 10 шигшээ;
3. Арсенал, Англи — 16 тоглогч, 10 шигшээ;
4. ПСЖ, Франц — 16 тоглогч, 9 шигшээ;
5. Барселона, Испани — 15 тоглогч, 8 шигшээ.
ДАШТ энэ сарын 11-нээс долоодугаар сарын 19 хүртэл явагдана. 48 шигшээ баг, нийт 104 тоглолттой, урьд байгаагүй том тэмцээн болж байгаа билээ.
