Дэлхийн улс орны Төрийн тэргүүд ямар машин хөлөглөдөг вэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё. ОХУ, Хойд Солонгос, БНХАУ-ын удирдагчид гадаадад айлчлал хийхдээ зарим тохиолдолд унах машинаа аваад явдаг уламжлалтай. Найдвартай байдал, аюулгүй хамгаалалт гээд өөрийнхөө машинтай явахын сайн тал их бий.
Ким Жон Ун - Mercedes-Maybach S600 Pullman Guard

Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Ун Mercedes-Maybach S600 Pullman Guard машин унадаг. Энэ машиныг түүнд ОХУ-аас бэлэглэсэн гэдэг.
Владимир Путин - Aurus Senat

ОХУ-ын Ерөнхийлөгч 2018 оноос албаны аялалдаа Aurus Senat хэмээх орос лимузин хөлөглөдөг. Дугуй нь дэлбэрэлтэд тэсвэртэй Кама, гаднах хуяг нь гранатометийн сумыг ч даах чадалтай.
Дональд Трамп - Cadillac The Beast

АНУ-ын Ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгчдийн нэгэн адил хуягласан Cadillac The Beast машинтай. Энэ машиныг зөвхөн Америкийн Ерөнхийлөгч нарт л зориулж, ширхгээр үйлдвэрлэдэг. Шөнийн дурангийн систем, хийн буу, 20 см зузаан хуягаар хамгаалагдсан.
Чарльз III - Bentley Mulliner

Хатан хаан Елизавета II хоёр Bentley Mulliner лимузинтай байлаа. 2002 онд хаанчлалынх нь 50 жилийн ойд зориулан бэлэглэсэн эд. Одоо Чарльз III хаан нэгийг нь унаж байгаа.
Франк-Вальтер Штайнмайер - Mercedes-Benz S 680 Guard 4Matic

Германы канцлер байхдаа Ангела Меркель хуягласан Audi A8 Long Security унадаг байсан бол одоогийн Ерөнхийлөгч Mercedes-Benz S 680 Guard 4Matic машиныг сонгосон. Энэ машиныг хамгийн найдвартай хамгаалалттай машин гэж үздэг байна.
Японы Эзэн хаан Нарүхито - Toyota Century Royal

Эзэн хааны ёслолд унадаг машин бол Toyota Century Royal. Хааны гэрбүлд зориулж, дөрвөн лимузин үйлдвэрлэсэн байдаг.
Эммануэль Макрон - DS 7 Crossback Elysee

Францын Ерөнхийлөгч цаг үетэйгээ уялдан, эко машин сонгосон. Албан ёсны айлчлалд хуягласан DS 7 Crossback Elysee машин хэрэглэнэ.
Режап Тайип Эрдоан - Mercedes-Benz S600 Guard

Туркийн Ерөнхийлөгчийн машин хүчтэй мотор, хийн довтолгоонд өртсөн тохиолдолд агаар цэвэрлэх системээрээ ялгардаг. Хагарсан дугуйтай ч давхих чадалтай.
Ши Жиньпин - Hongqi N501

Хятадын тэргүүн Ши Жиньпин Hongqi маркийн лимузин хэрэглэдэг. Энэ машины талаар 760 мянган ам.долларын үнэтэй гэхээс өөр зүйл тодорхой бус.
