UBLife Logo
Дэлхий

Ши Жиньпин Пёньянд хүрэлцэн очлоо

Ши Жиньпин Пёньянд хүрэлцэн очлоо

БНХАУ-ын дарга Ши ЖиньПин өнөөдөр БНАСАУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг онгоцны буудал дээр БНАСАУ-ын Удирдагч Ким Жон Ун гэргий Ли Соль Чжугийн хамт угтан авлаа.

Дараа нь Пёньян хотын төв Ким Ир Сений нэрэмжит талбайд хүлээн авах ёслол болж, цэргийн найрал хөгжим хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ. Мөн цэргийн сүрт жагсаал болж, ёслолын буудлага хийсэн байна.

Энэ нь БНХАУ-ын тэргүүний БНАСАУ-д сүүлийн долоон жилд анх удаагаа хийж байгаа төрийн айлчлал бөгөөд 2 хоног үргэлжилнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...