UBLife Logo
Кино

Кристофер Ноланы “Одиссэй” киноны тухай монгол 12 “рэвью”

Кристофер Ноланы “Одиссэй” киноны тухай монгол 12 “рэвью”

Хүлээлт нь тэнгэрт тулж, 2026 оны хамгийн том кино бүтээлүүдийн нэг болсон "The Odyssey"-ийн талаар Монголын үзэгчид, кино сонирхогчдын дунд өрнөсөн хамгийн сонирхолтой 12 сэтгэгдлийг нэгтгэн хүргэж байна.

1. “The Odyssey” сэдэвлэсэн домог шигээ их “ид шид”-тэй биш. Харин тэдгээр үлгэр зөгнөлийг төрүүлдэг хүний мөнхийн араншин, амьдралыг тодорхойлдог нийгэм улс төрийн хүчин зүйлүүдийг тэргүүнд тавьсан нь миний хувьд энэ кино таалагдсан үндсэн шалтгаан болов. “Трой-н дайныг өдөөсөн Хэлэн хэр царайлаг хүүхэн бэ?”, “Лусын дагины дуу ямар болоод завинууд очиж мөргөнө вэ?”, “Лянхуа цэцэг ямар амттай болоод хүмүүс гэртээ харихгүй байна?” гэдэг нь жижигхэн хотынхоо хөмөрсөн тогооноос цаашихыг мэдэхгүй 3200+ жилийн өмнөх Грекчүүдэд зориулсан энтертаймент байхын зэрэгцээ тэдний хорвоо ертөнцийн талаарх төсөөлөл болон айдас зовнилын тусгал мөнөөсөө мөн.”

2. “Аливаа зүйлийг гар аргаар урлана гэдэг тун үнэнч хөдөлмөр. Технологи улам хурдтай өсч биднийг улам залхуу, улам чанаргүй масс медиа хийх хүсэл нэмэгдэж байгаа цаг үед дэлгэцийн бүтээлдээ бодитоор ханддаг, киноны хөгжүүлэлт, зураг авалт, пост продакшнаа кинондоо үнэнчээр чиглүүлж чаддаг кино найруулагч улам л үнэ цэнтэй болох болно. Тийм уран бүтээлч ийм эртний бүтээлээс сэдэвлэж бидний мэлмийд хүргэнэ гэдэг нь өөрөө асар баярлууштай үйл явдал юм.”

3. Ер нь бол илүү хүн талаас ажиллаж сайн хийсэн байна. Алдана, ононо, золиос гаргана, худлаа хэлнэ, үнэний өмнө бөхийнэ гээд амьдралд их ойрхон. Уйдахгүй завгүй л нүдээ салгаж чадахгүй мэдэрч үзсэн. Тэр түгшүүрийн ая эдр ямар зэвүүн байсан бэ?

4.

5. “Ноланы хамгийн зөв шийдвэр нь домгийг тайлбарлах биш, домгийг бий болгосон хүнийг тайлбарлахыг зорьсон явдал байлаа.”

6. “Кино театр гэдэг урлагийн, нийгмийн ямар их чухал, ямар үнэ цэнтэй байгууламж вэ гэдгийг The Odyssey шиг бүтээлүүд сануулдаг, мэдрүүлдэг.”

Rusty-гийн рэвью бичлэг хараахан ороогүй байгаа тул түрдээ энэ постыг оруулчихлаа. Бичлэг гарсан хойно нь нэмье.

7. “Odyssey кино нь 21-р зууны Lawrence of Arabia гэхэд болно. Орчин үеийн технологи, кино урлагийн техник, зураг авалтын шинэ шат, хөгжмийн шинэ найруулга зэргээрээ байж болох эцсийн хязгаар хүртэл нь тултал нь шахсан кино юм. Тэр ч утгаараа нүсэр том хамрах хүрээ, хязгааргүй уудам далай зэргээрээ орчин үед ховордоод байсан Lawrence of Arabia шиг киноны 21-р зууны хувилбар юм. Зөвхөн энэ кино шиг гэхээсээ илүү агуулга болон бүтцийн хувьд.”

Тус бүтээлийн тухайд пэйж дээрээ олон тооны пост, сэтгэгдэл оруулсан байсан.

8. "Одиссей" өөрөө хэдэн мянган жилийн турш үнэтэй хэвээр байгаагийн шалтгаан ерөөсөө хүн зөв амьдрах, хүн сэтгэлээ зөв таних, хүн амьдралыг өөртөө зөв буулган амьдрах тухай даян дэлхийн бүхий л сэтгэгчдийн хэлж ярьж ирсэн ойлголтыг эзэгнэдэг. "Одиссей"-г үзэхэд үйл явдал нь биш санаа нь хамгийн эхэнд үзэгчээ эзэмдэж байгаа ялгаатай.”

9. “Одиссей Тройд очоод л өөрийгөө алдаж, өөрөөсөө төөрсөн. Тэндээс ямар ч үнэ цэнтэй зүйл олоогүй. Жинхэнэ утга учиртай зүйлээ хайж төөрсөн ба очих ёстой ганц газар түүний эхнэр Пенелопа буюу гэр нь байсан.”

10. “Үхэгсэдийн орон дахь аяллаас Одиссей жинхэнэ утгаараа "гэртээ харихад бэлэн" хүн болон эргэн ирдэг. Тэрээр урьдын бардам зан, алдар нэрийн хүсэл, айдсаа гээж, цоо шинээр төрсөн.”

11. “Нолан дэлгэцийн бүтээлийн хүүрнэлд тохируулан өнгөрсөн цагийн түүхүүд хийгээд зангилаа тайлагдах мөчүүдийн (reveals) хооронд зохистой зай гаргаж, өнгөрсөн ба одоо цагийн хоорондох зөрчил, хурцадмал байдлыг дүрслэлийн хувьд нэн сонирхолтойгоор илэрхийлэх уран аргуудыг олж чаджээ.”

12. “Киноны хувьд агуу зохиолын сууринд асар том төсөв гэхээр мэдээж уйдахааргүй. Гэхдээ нөгөө л их төсөвтэй, үнэтэй жүжигчидтэй, адал явдалтай киноны нэг. Агуу зохиолдоо тэнцээгүй шалтгаан ч гэх юм уу, ер нь 10 онооноос хасаад явъя.“

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...