Зуны халуун цаг ирэхэд хүйтэн шар айраг хэн бүхний санаанд ордог билээ. Ялангуяа хөлбөмбөгийн ДАШТ болж байх үед асарт тоглолт үзэнгээ шар айраг шимдэг нь уламжлал болжээ. Шар айргийг дэлхийн бараг өнцөг булан бүрт хэрэглэдэг. Гэхдээ Германд хамгийн их уудаг гэсэн бодол бидэнд байдаг билээ. Германы “BarthHaas” компаниас дэлхийд хамгийн их шар айраг үйлдвэрлэдэг улсуудыг тодруулжээ. Хэмжээг Америкийн галлоноор (1 америк галлон — 3,7 литр) тооцсон байна.
Дэлхийд хамгийн их шар айраг үйлдвэрлэдэг улсууд
Хятад — 9,01 тэрбум галлон (18,2%)
АНУ — 4,87 тэрбум галлон (9,8%)
Бразил — 3,89 тэрбум галлон (7,9%)
Мексик — 3,83 тэрбум галлон (7,7%)
ОХУ — 2,40 тэрбум галлон (4,8%)
Герман — 2,22 тэрбум галлон (4,5%)
Япон — 1,18 тэрбум галлон (2,4%)
Испани — 1,09 тэрбум галлон (2,2%)
ӨАБНУ — 0,98 тэрбум галлон (2,0%)
Их Британи — 0,95 тэрбум галлон (1,9%)
Польш — 0,91 тэрбум галлон (1,8%)
Энэтхэг — 0,87 тэрбум галлон (1,7%)
Вьетнам — 0,83 тэрбум галлон (1,7%)
Колумби — 0,74 тэрбум галлон (1,5%)
Тайланд — 0,60 тэрбум галлон (1,2%)
Франц — 0,56 тэрбум галллон (1,1%)
Нидерланд — 0,56 тэрбум галлон (1,1%)
Бельги — 0,55 тэрбум галлон (1,1%)
