UBLife Logo
Спорт

Бокс: Т.Энхтөрийн эрхийг 2 жилээр хаслаа

Бокс: Т.Энхтөрийн эрхийг 2 жилээр хаслаа

Олон улсын допингийн эсрэг (ITA) агентлагаас Монголын боксчин Т.Энхтөрийн тэмцээн, уралдаанд орох эрхийг 2 жилээр хассанаа зарлалаа. Манай тамирчин допингийн комисст байршлаа заагаагүй зөрчилд оржээ. Монголын олон удаагийн аварга, Дэлхийн Цомын хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Энхтөр 12 сарын дотор 3 удаа байршлаа мэдэгдээгүй байна.

Олон улсын допингийн эсрэг (ITA) агентлаг “Тамирчны тэмцээнд орох эрхийг 2026 оны 6-р сарын 10-наас 2028 оны 6-р сарын 9 хүртэл хаслаа. Мөн 2025 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2026 оны 6-р сарын 10 хүртэлх бүх үзүүлэлт, чансааны оноо, медаль, амжилтыг хүчингүй болгож байна” гэж зарласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...