UBLife Logo
Хөлбөмбөг

Нүүрээр хаагч Стерлингийг танилцуулж байна

Нүүрээр хаагч Стерлингийг танилцуулж байна

Канад, Мексик, АНУ-д хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл явдалд зориулан, нэгэн эртний бичлэг толилуулж байна.

2014 онд “YouTube” сувгаар гарсан хөлбөмбөгийн нэгэн дүрс бичлэг дэлхий ертөнцийг доргиосон билээ. Америкийн коллежийн аварга шалгаруулах тэмцээний үеэр багуудын оноо тэнцэж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон. Гэтэл “Buldogs” багийн хаалгач Скотт Стерлинг таван цохилтыг нүүрээрээ хааж, багаа ялалтад хүргэсэн юм.

Бичлэгийг үзсэн хүмүүс түүнийг гайхан биширч, Скоттын өмсгөл маш ихээр зарагдаж байв. Үнэндээ бол Скотт Стерлинг нь Америкийн “С” студийн телевизийн хошин шоуны гол баатар юм. Түүний нүүрээрээ хааж байгаа бичлэгийг 10 хоногт 10 сая хүн үзэж, одоо энэ тоо 99 саяд хүрсэн.

“С” студи спорт сонирхогчдод дахин дахин шинэ бэлэг барьсаар байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...