UBLife Logo
Хөлбөмбөг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "БАЗАА" -11

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "БАЗАА" -11

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн дуулиантай гоолыг домогт Марадона 1986 онд Аргентин-Англи тоглолтын үеэр "Бурхны гараар" оруулсан.

Тэгвэл "Бурханы гар" хүрсэн энэ бөмбөгийг "Heritage auctions" дуудлага худалдааны газраас худалдахаар болж, дуудах үнийг 2,5 сая ам.доллараас эхлэхээр болжээ. Тус компанийн таамаглаж буйгаар уг бөмбөг 9 сая доллар хүрэх боломжтой аж. Яг энэ тоглолтод Марадонагийн өмсөж тоглосон өмсгөлийг тус компани 2022 онд 9,2 сая доллараар зарж байсан гэнэ.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Мексикийн хаалгач, 40 настай Гильермо Очоа зургаан удаа ДАШТ-д оролцсон анхны хаалгач боллоо. Гэхдээ Очоа 2006, 2010 оны ДАШТ-д Мексикийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан ч нэг ч тоглолтод оролцоогүй юм. Харин 2014, 2018, 2022, 2026 оны ДАШТ-д нийтдээ найман тоглолтод хаалгаа манажээ. Тэрбээр Чехийн эсрэг тоглолтод сэлгээгээр гараад Мексикийн шигшээ багаасаа зодог тайллаа.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Одоогийн байдлаар хасагдах шат буюу шилдэг 32-т тоглох нь тодорхой болсон 14 баг байна. Тухайлбал ӨАБНУ - Канад, Нидерланд - Марокко, АНУ - Босни, Бразил - Японы багууд хоорондоо тоглох болж, Герман, Мексик, Аргентин, Австрали, Кот д Ивуар, Швейцарийн багууд учраагаа хүлээж байна.

⚽️⚽️⚽️⚽️⚽️

Баян улсын балиашиг нь хүртэл жаргачих бололтой. Катарын хөлбөмбөгийн холбооноос 1000 орчим хөгжөөн дэмжигчдийн Qatar airways-ийн нислэг, цэнгэлдэхэд ойрхон зочид буудал, тоглолтын тасалбарыг 100 хувь даасан байна.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...