Өчигдөр шөнөөс ДАШТ-ий хасагдах шатны тоглолт эхэллээ. Эхний тоглолтод Канад, ӨАБНУ-ын баг таарсан юм.
Суугуул хотдоо тоглож буй (МЛС-ийн "Лос Анжелес" багт хүчин зүтгэдэг) Канадын хагас хамгаалагч Стефен Эуштакиугийн (#7) 90+2 минутад 16-ийн гаднаас хаалганы баруун доод буланд цохин оруулсан гоолын ачаар хоккейн эх орон Канад хөлбөмбөгөөр түүхэн амжилтаа бичлээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аваргад өмнө нь хоёр удаа оролцохдоо нэг ч ялж үзээгүй байсан "Агч навчны" орныхон энэ жил нутагтаа болж буй ДАШТ-ээс анхны хожилоо авч, бас анх удаагаа хэсгээсээ шалгарч, хасагдах шатанд бас л анх удаагаа тоглосон.

Тэгвэл хасагдах шатны эхний даваагаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эсрэг хийн ялснаар, шилдэг 16-д шалгаран үлдлээ.
Алаг бөмбөгөөр ч муугүй нааддагаа нотолсон "Агч навчны орныхон" дараагийн тоглолтоо Хьюстон хотноо Нидерланд-Мароккогийн ялагчтай хийнэ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
